Байгаль хамгаалах сарын аяныг нээлээ

img

Байгаль хамгаалах намрын сарын аян жил бүрийн аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилдэг. Аяныг нээж өнөөдөр БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагийн Байгаль хамгаалах сарын аянаар УС- УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ - УХАМСАРТАЙ ХЭМНЭЛТ уриалга гаргаж,Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгч, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэгдэж байна. Мөн төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.

ө

Аянд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн , Ус сувгийг удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчны хэмжил зүйн лаборатори, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” ТӨҮГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
оюун гэж ажлаа хийж мэддэгүй авгайг сэлбэ голыг 3-н жил өөрийнхөө санаачлагаар цэвэрлэж байга 117-р сургуулийн эко сурагчаар соливол ядаж л гол усаа хамгаалаад байж чадах юм биш үү.
2014-10-02