Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна. Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Тэрбээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэн хожсон юм. Д.Отгондалай маргааш Йорданы Алкасбех Мустафа, Филиппиний Чарли Суарез нарын ялсантай нь алтан медалийн төлөө тулалдана.
ё
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ