1842 төгрөгөөр ам.доллар худалджээ
Төв банк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа явуулжээ. Энэ өдрийн дуудлага худалдаагаар банкууд 23.1 сая ам.долларыг 1840.20-1842.50 төгрөгийн ханшаар, 111.0 сая юанийг 299.10-300.07 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Энэ дагуу Монголбанк 1842.00 төгрөгийн хаалтын ханшаар 9.0 сая ам.доллар, 299.61 төгрөгийн хаалтын ханшаар 67.0 сая юань худалджээ.
ө
Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.0 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл, 28.8 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ