Ахмадуудыг үнэгүй оношлогоонд хамруулна
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ сарын 6-10-ны өдрүүдэд 10.00-14.00 цагт “Эрүүл байхын үндэс” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
s
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасагт үнэ төлбөргүй хийгдэх энэхүү эрүүл мэндийн үзлэг, оношлогоо шинжилгээнд ахмад настнуудыг хамруулах аж. Тус холбооноос нийгмийн эмзэг давхаргын хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадуудад чиглэсэн эрүүл эсэн мэнд амьдрахад туслах аян зохион байгуулж ирсэн байна. Харин энэ удаад ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, шинжилгээнд хамрагдах боломж олгож байгаа ажээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ