Залуус маргааш бодлогоо ярилцана

img

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газартай хамтран залуучуудын сэдвээр бэлтгэж байгаа “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд “Залуучууд ба Бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг маргааш МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулах гэж байна.болно. Уг хэлэлцүүлгийг залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх,  залуусын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг хүлээн  авах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо,  НҮБ-ын Хүний Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.

ө

Энэхүү хэлэлцүүлэгт  21 аймаг, 9 дүүргийн залуус, залуучуудын чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөгчид  оролцох  бөгөөд өнөөгийн залуучуудад тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанд үндэслэж хэлэлцүүлэг өрнүүлж, түүнээс гарсан санал санаачлагыг  “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014” илтгэлд тусгах юм байна. Салбар хэлэлцүүлэг залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, залуучууд ба оролцоо, залуучууд ба боловсрол, залуучууд ба эрүүл мэнд, залуучууд ба хөгжлийн бэрхшээл, залуучууд ба гэр бүл, жендэр гэсэн сэдвээр өрнөх аж.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ