“Таван богд”-ын Ц.Баатарсайхан төрд буудай шахна гэв үү
“Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар хамтран бизнес хийх гэнэ. Тэд гадаадаас буудай оруулж ирэн, төрд шахах гэж байгаа бололтой. Энэхүү мэдээллийг Үр тариа газар тариалан эрхлэгчдийн холбоонынхон өглөө. Тус холбооныхон “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан ОХУ-аас 50 мянган тонн улаан буудай оруулж ирчихээд Засгийн газарт шахахаар зэхэж байна" хэмээн мэдээлэв. Түүний оруулж ирсэн долоон вагон буудайг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал улсын сан хөмрөгт шахах гэнэ. Тэдний энэ хамтын ажиллагааны "үр"-ээр дотоодын тариалагчдын гурван улирал дараалан хөлс хүчээ урсгаж тариалсан буудайны үнэ шалан дээр унана гэдгийг Үр тариа газар тариалан эрхлэгчдийн холбоонынхон хэлж байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ