Өндөр барилгад гал унтраах систем байх ёстой
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэсвгэрт баригдаж байгаа “Шангри-Ла-2” барилгад өнгөрөгч мягмар гаригт гал гарч, онцгой байдлын албан хаагчид цаг алдалгүй, шуурхай унтраасан. Гэвч галыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцгой байдлынхан шалыг унтраахдаа усаа шахаж дийлсэнгүй, өндөр барилгад гарсан галыг унтраах боломжгүй юм байна гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
а
“Шангри-Ла-2” барилгын гадна фассадыг дундаа шилэн хөвөнтэй, хоёр талдаа резинэн хамгаалалт бүхий чийгнээс хамгаалах хавтангаар өнгөлгөө хийсэн аж. Барилгын долоон давхарт гал гарсан ба өрөөний цонх хэт халалт, шаталтын улмаас хагарч гадагшаа галын дөл гарч, барилгын өнгөлгөөний дундаа шилэн хөвөнтэй хоёр талдаа резинэн хамгаалалттай өнгөлгөө рүү гал орсноос фасад галд өртөж гал гарсан гэж тайлбарлав. Өрөөний галын манай гал унтраах анги шуурхай ажиллаж унтраасан бөгөөд барилгын нүүрний хэсэгт гал тархсан учраас аврах гал унтраах 14, 63 дугаар ангийг дуудлагаар гаргаж, 50 гаруй бие бүрэлдэхүүн гал унтраах ажиллагаанд оролцжээ.
а
Чийг тусгаарлагч буюу гадна фасаданд хадсан материал маш хялбар асдаг, шатлагын хурд өндөртэй учир гал хурдан тархсан юм байна. “Гал унтраах явцад ус шахаж дийлэхгүй, тасалдсан, зогссон асуудал гараагүй. Өндөр барилга байсан болохоор унтраах машины даралт дээл бага зэргийн хүндрэл гарсан. Гэхдээ гал унтраах автомашины даралтын хэмжээ бага 4 орчим атмосфер болж буух нь гал унтраах ажиллагааны үед байдаг зүйл. Барилгын 24 давхар болон хамгийн дээд талд барьсан техникийн давхрын гадна талын фасад шатаж байсныг ус шахаж унтраасан. Галыг амжилттай сайн унтраасан” гэлээ.
а
ОБЕГ-т гал унтраах нисдэг тэрэг байдаггүй
ө
24 давхар барилгад гарсан галыг унтраахаар автомеханик шат буюу хоёр шатны машин машин очсон. 35 метрийн өндөр өргөгддөг буюу барилгын есөн давхар хүртэл сунах боломжтой байсан. Үүнийг сонссон зарим хүн “14 давхраасаа бууя гэсэн бол зарим нь үүнээс ч илүү өндөр байдаг гэсэн. Тэр нь манайд л байхгүй” гэж ярьцгаасан. Энэ тухай Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү “Ер нь бол Олон улсын жишгээр 9 давхраас дээш сунадаг шат гэхээсээ илүүтэйгээр, ийм өндөр орон сууц, үйлчилгээний барилга байгууламжид гал унтраах автомат систем тоноглож өгөх ёстой байдаг. Гэхдээ манай улсад энэ талаар ямар нэгэн норм, стандарт хуульчлагдсан зүйл байхгүй болохоор шууд “автомат систем тавь, тоногло” гэдэг шаардлагыг тулгах хууль эрхзүйн үндэс бүрдээгүй байгаа юм” гэж ярилаа. Гэхдээ есөн давхраас илүү өндөрт сунах боломжтой буюу 25 метр шаттай автомашин байдаг ч энэ барилгын гадна 12 давхар луу гарах боломжтой юм байна.
ө
Мөн ийм өндөр барилгад гарсан галын нисдэг тэргээр дээрээс нь ус асгаж унтраах ёстой гэцгээж байсан. Тэгвэл манай онцгойгийнхонд тусгайлсан нисдэг тэрэг байдаггүй аж. Засгийн газар шаардлагатай тохиолдолд ашиглахаар хоёр нисдэг тэрэг худалдаж авсан ба тэдгээрийг ой хээрийн түймрийн голомтод бие бүрэлдэхүүнийг хүргэх зэрэг хүн тээврийн зориулалтаар ашиглаж буй гэнэ. Харин гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байдаггүй аж.
ө
Галын голомтод боогдсон 19 хүнийг аварчээ
а
Барилгад гал гарах үед дотор ажиллаж байгаад галын голомтод боогдож, утаанаас зугтан барилгын 24 давхарт гарсан 19 хүн гарсан байжээ. Тэднийг онцгой байдлын аврах ангийн аврагч, гал сөнөөгчид хамгийн түрүүнд аварч, аюулгүй болгосон байна. Түүнчлэн Барилга барьж буй, барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд тухайн барилгад ашиглагдаж буй материалаа ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнд дээжийг нь өгч шинжлүүлэн, болох болохгүйг мэдэж байх нь зүйтэй байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байв.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ