Хур тунадас орно
Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
ө
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй,бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
б
Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ