Улаагчин хонь өдөр

img

Аргын тооллын 2014.10.3, Баасан гариг, билгийн тооллын 9, элдэв тэнгэртэн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 07 цаг 11 минутад мандаж, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

ө

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ