“Эзэн-100”-гийн талаар мэдээлнэ
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрйин хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
13.00 цагаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруудах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогторлын төсөл /хэлэлцэх эсэх/.
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулна.
14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: "Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар"
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруудах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ