Цөмийн энергийнхэн төв талбайд ажиллана
Маргааш Чингисийн талбайд Цөмийн энергийн салбарын танилцах өдөрлөг болно. Тус өдөрлөгт Цөмийн энергийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр үг хэлэх бөгөөд УИХ, Засгийн газрын зарим гишүүд урилгаар оролцоно. Үйл ажиллагааны хүрээнд иргэдэд салбарын талаарх онцлог мэдээлэл, зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, асуулт хариултын урамшуулалт хөтөлбөр,урлагийн тоглолт гээд олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ