Ж.Мөнхбат: МАН Засгийн газарт хамтрахгүй
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Тус бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон. Хуралдааны дараагаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
kl
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зургаан яамыг нэгтгэн гурав болгож, Шадар сайдын орон тоог хоёр болгох төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа билээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийнхэн зарим яам, агентлагийг нэгтгэн, 16 яамыг цөөрүүлж, Засгийн газрын бүтцийг цомхон болгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
jk
Жишээлбэл, ССАЖ-ын яамыг татан буулгаж, эрхлэх хүрээний асуудлуудыг нь ЭМЯ, БШУЯ, БОНХЯ-нд харъяалуулж болно гэлээ. Мөн Хөдөлмөрийн яамыг ХАХНХЯ-тай нэгтгэснээр хүн амын хөдөлмөр эрхлэлт, халамж, хөгжлийн асуудал шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн Засгийн газрын түвшинд агентлагийн тоог цөөрүүлж, орлогч даргагүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
hj
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
gh
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
df
-Засгийн газрын бүтцийг одоо оруулж ирж байгаагаас дахин цөөрүүлэх хэрэгтэй. 2012 онд 150 мянган төрийн албан хаагч байсан бол өнөөдөр 230 мянгад хүрсэн. 2008 оны улсын төсөв 2,4 их наядаар батлагдаж байсан бол 2014 оны улсын төсөв 6,5 их наяд төгрөгт хүрч гурав дахин нэмэгдсэн. Өнөөдөр цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй, харин төр данхар болж, төсвийн хөрөнгө нэмэгдсэн. Үүнийгээ ч Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, Засгийн газрын бүтцийн асуудлаа цөөрүүлэхээр оруулж ирж байгаагаа нэмэгдсэн. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байна.
df
-Ерөнхий сайд МАН-ыг Засгийн газарт урьж оролцуулна гэсэн яриа байна. Үнэн үү?
бө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
бө
-МАН-тай эвсэж, МАНАН байгуулах гэж байна гэдэг яриа хэвлэлээр гарсан. МАН-тай Засгийн газрын асуудлаар ярьж, тохирсон зүйл байхгүй. МАН шинэ бүтэцтэй Засгийн газарт хамтарна гэдэг асуудал байхгүй.
sd
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ