Үндэсний бүтээмжийн дээд шагналд 5 нэр санал болгожээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган “Үндэсний бүтээмжийн дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г бий болгосон билээ. Үүнтэй холбогдуулан уг шагналд тодорхой бүтээлүүдийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсээр байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Үндэсний бүтээмжийн дээд шагнал – Төрийн гэрэгэ”-д дорхи бүтээлүүдийг санал болгосон байна.
1. Непко ХХК-ийн Британника нэвтэрхий толь 2. М-Си-Эс группийн Скай ресорт цанын бааз 3. Энержи ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхай 4. Женко тур бюро ХХК-ийн Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолбор 5. Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн Дэлхийд өрсөлдөх чадвартай бичил санхүүгийн байгууллага
СЭТГЭГДЭЛ БИЧИХ