Солонгосын виз олгохгүй гэдэг нь ташаа мэдээлэл
Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 12 дугаар сарын нэгнийг хүртэл монгол иргэдэд жуулчны виз олгохгүй байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Гадаад харилцаанаас яамнаас албан тайлбар өгч, уг мэдээллийг ташаа гэдгийг вэб сайтаараа дамжуулан уламжилжээ. Гадаад харилцааны яамны мэдээлэлд "өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдөр тус ЭСЯ нь төрт Солонгос Улс байгуулагдсан өдрийг тохиолдуулан ажиллахгүй бөгөөд бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн визийг хэвийн олгож байгаа болно" хэмээн мэдэгджээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ