Камерон Афганистанд ирлээ
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Афганистаны нийслэл Кабул хотноо хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайдыг ирэх үед тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай угтан авчээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа гадаадын орны тэргүүнийг хүлээн авч байгаа юм. Камерон Афганд ирсэн даруйдаа Кабул хотноо байрлах Британийн цэргийн ангид зочилжээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Абдулла Абдуллатай Иракийн хэт даврагчдын асуудлаар ярилцлахаар төлөвлөсөн байна.
6
Их Британи улс Афганистанд 178 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөсөн гэж Камероны хэвлэлийн төлөөлөгч Лорд Смитт хэлжээ. Камероны айлчлал хэзээ өндөрлөх нь нууц хэвээр байгаа юм. Британийн талаас мэдээлсэнээр “Ерөнхий сайдын аюулгүй байдлын улмаас айлчлалын талаар мэдээллийг нийтэд цацахгүй” гэсэн байна.
6
Тэрбээр 2012 оны нэгдүгээр сард Афганистан улсад төрийн айлчлал хийж байжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ