Ногоон барилгын зэрэглэл тогтооно

img

Монголын Ногоон барилгын хүрээлэн, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын Архитекторуудын эвлэл хамтран “Ногоон барилгын зэрэглэл тогтоох үнэлгээний систем” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлөв.  Хэлэлцүүлгийн үеэр Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, дэд захирал  Д. Нэргүй, Монголын Архитекторуудын эвлэлийн Хүндэт Ерөнхийлөгч Б. Батжав, тус хүрээлэнгийн  Ерөнхий Захирал Г. Болд нар ногоон барилгын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

ө

Барилгын салбар дэлхийн нийт ДНБ-ий 10 хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 23 хувийг эзэлдэг бөгөөд материалын урсгалын 30-40 хувь нь энэ салбарт ногддог гэсэн судалгаа байдаг. Иймд,\ ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь барилга, байгууламжийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, нөөц баялагийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

ө

Хэлэлцүүлэгт оролцогсод УИХ-аар энэ оны зургаадугаар сард баталсан Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ногоон барилгын зэрэглэл тогтоох систем бий болгоход урамшууллын механизм чухал ач холбогдолтойг онцолж байв. Мөн  төсвийн хөрөнгөөр баригдаж буй цэцэрлэг, сургуулийн барилгад нэн тэргүүнд хүүхдийн эрүүл мэнд, орчинд халгүй байх шаардлага тавих нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн байна.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ