Утаагүй зуухны үнэ нэмэгджээ

img

Жил жилийн өвөлд агаарын бохирдол, утааны асуудал нэг сая гаруй хүн амтай Улаанбаатарчуудын толгойн өвчин болдог билээ. Нийслэл хотын хүн амын 60 хувь буюу 171 мянган өрх айл гэр хороололд амьдарч байгаа. Айл өрхүүдээс гадна байгууллага аж ахуйн нэгжийн нам даралтын зуухнууд ч утаа үйлдвэрлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс гэр хорооллын айл өрх, нам даралтын зуухнуудаас гарч байгаа утааг багасгахад чиглэсэн ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тиймээс утааг бууруулах ажлын нэг болсон “Сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.

sa

Нээлтийн арга хэмжээнд БОНХ-ийн сайд С.Оюун, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т. Бат-Эрдэнэ, "Цэвэр агаар" сангийн захирал Д.Баасан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Хөгжим бүжгийн коллежийн “Эко сурагчид” цохивор хөгжмөөр тоглож сонирхуулсан бөгөөд хөтөлбөрийн зохион байгуулагчид иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажлыг зохион байгууллаа.

s

Энэ жил зургаан компанийн найман төрлийн 15300 ширхэг зуух иргэд гар дээр очих бөгөөд үндсэн үнэ нь 272000-484188 төгрөг. Мөн иргэд өөрт таатай нөхцлийг сонгон банкны лизингээр худалдан авах боломжтой ба Цэвэр агаарын сан, Улаанбаатар цэвэр агаар төслийн  хөнгөлөлттэй бол 17200- 228188 төгрөгөөр авч болох ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.usup.mn цахим хуудаснаас авах боломжтой юм байна

s

НИТХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ц.Одонтунгалаг    

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ чиглэлээр хийж байгаа төсөл хөтөлбөрүүд иргэдэд хүрч байгаа ч тодорхой саад бэрхшээлүүд байна.  Тухайлбал, Утаагүй зуух үйлдвэрлэдэг гадаад болон дотоодын компаниуд иргэдэд  зуух нийлүүлж байгаа. Дотоодын үйлдвэрлэгч нар илүү хямд үнээр иргэдэд үйлчлэх боломжтой. Гэвч эдийн засгийн чадавхи муу учраас тоо хэмжээний хувьд хангалттай ихээр үйлдвэрлэж чадахгүй байна. Тиймээс Жижиг дунд үйлдвэрийн газраас бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Мөн утаагүй зуух үйлдвэрлэгчдийг дэмжихээс гадна түлш нийлүүлэгч нарыг ч дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэвэл зуух нь байлаа гэхэд түлш байхгүй учраас үр дүн муу байна. Иргэд даарч хөрж, хөлдөхгүйн тулд түүхий нүүрсээ түлэхээс өөр аргагүй байна. Төр засгаас бодлогоор дэмжихгүй бол үйлдвэрлэж буй түлш нь өндөр үнэтэй байдгаас иргэд авч хэрэглэхгүй байна. Утаагүй зуух тараагдсанаар одоогоор агаарын бохирдол 20 хувиар багассан гэсэн тооцоо байна. Гэхдээ утаа нэг өдөр л арилахгүй. Хүн бүр утааг бууруулахын төлөө хүчин чамрайлт гаргаж,  иргэд маань утаагүй зуухыг сонгож, түлш нь хүрэлцээтэй байх хэрэгтэй байна.

s

Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд

s

-Цэвэр агаар төслөөс энэ жил хичнээн  тооны зуух нийлүүлэх гэж байна. Энэ жилийн онцлог юу байх вэ?

-Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Засгийн газрын Цэвэр агаар сан нийлээд 2013 онд 29700 зуухыг төвийн зургаан дүүрэгт нийлүүлсэн. Энэ онд 15300 ширхэг зуухийг төвийн зургаан дүүргийн 92 хороонд борлуулна. Өнгөрсөн онд гурван компанийн гурван зуух иргэдэд худалдаалсан бол энэ жил зургаан компанийн найман зуухыг худалдаалж байгаагаараа онцлогтой байна.Түрүү жил Засгийн газраас 420 мянган төгрөгийн татаас олгосноор иргэд утаагүй зуухыг хямд үнээр худалдаж авах боломж олгож байсан. Харин энэ онд 250 мянган төгрөгийн татаас олгож байгаа тул зуухны үнэ өөрчлөгдөж, 17500-220000 мянган төгрөгөөр иргэдэд очиж байна. Татаасны хэмжээ жил ирэх тусам багасна. Ирэх жил 100 мянга, магадгүй татаасгүй болохыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд бүрэн шаталттай зуухаа хямд үнэтэй байгаа дээр нь худалдаж авч, хэрэглээрэй гэсэн мэдээллийг өгч байна. Иргэд энэ асуудалд хойрго хандаж, зуухны үнэ нэмэгдээд ирэхээр зуухаа авмаар байна гэж байна. Үнэ нэмэгдчихлээ гэж  бодох хэрэггүй. Зуухны үнэ олон төрлийн сонголттой байгаа алыг нь авч ашиглаж болно.

sa

-Утаагүй зуухыг агаарын бохирдлыг бууруулахад ашиглаж байгаа. Энэ жил өнгөрсөн жилээс хэдэн хувиар илүү утааг бууруулах төлөвтэй байна?

-Цэвэр агаар төслийн хүрээнд өнгөрсөн оны 15300, энэ оны 29700 нийтдээ 45 мянган зуух иргэдэд очихюм. Уржнан жилтэй харьцуулахад агаарын бохирдол дахь хүхрийн агууламж 21 хувь, давхар азотын исэл 28 хувь, нарийн ширхэгтэй тоосонцор 21 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байна. Энэ бол Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын агаарын чанарын албанаас гарагасан бодит тоо. Хэдийгээр агаарын бохирдол буурч байгаа ч гэсэн дэлхийн стандартаас 2-3 дахин илүү бохирдолтой байгаа. Агаарын бохирдол бага ч гэсэн буурч байгаа нь сайн үзүүлэлт ч гэлээ стандартаас 2-3 дахин илүү гэдэгт анхаарлаа хандуулж өөр өөр арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

a

-Агаарын бохирдлыг бууруулахад энэ жил хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ жил 1 сая 71 мянган ам.долларыг бүрэн шаталттай зууханд зарцуулна.

as

“Том хорол” компанийн ахлах инженер Т.Алтанхуяг

ШУТИС –ДТҮЭХ Зуух туршилтын лабораторид дотоодын 4-5, бусад нь гадаадын нийт 30 аад зуух шалгуурт орсон. Тэднээс санхүүжүүлэгч байгууллагаас тавьж буй шаардлагад нийцсэн найман зуухны нэг нь манай компанийн “Чин” зуух. Дотоодын зуух, гадаадын зуухны хооронд ялгаа байхгүй.  Санхүүжүүлэгч байгууллагаас тавьж буй шаардлага, стандарт нь монголынхоос 4-5 дахин өндөр байдаг тул чанарт эргэлзах зүйлгүй. Тиймээс монгол инженерүүдийн хийсэн зуух гадаадын зуухтай ижил түвшинд үнэлэгдэж, хямд үнэтэйгээр иргэддээ очиж байгаа юм.

a

Сонгинохайрхан дүүргийн 27 хорооны иргэн Ц.Эрдэнэжаргал

Утаагүй зуух худалдаж авах гээд явж байна. Өнгөрсөн жил худалдаж авах захиалгаа өгсөн ч дуусчихсан. Надад бол 10х10 тай байшин халаах зуух, гэрийн зуух хоёр л хэрэгтэй байна. Миний хувьд халаалтын  шугам хоолойг хурдан татаад айл болгон руу оруулаад өгчихвөл гэр хорооллын айлуудын дулааны асуудал шийдэгдчихнэ. Бүр боломгүй бол айлуудаас нь мөнгө аваад хийвэл болчих юм шиг санагддаг. Ингэж чадвал айлууд дулаахан, цэвэр, хот утаагүй болчихно. Энэ зуухнуудыг огт утаа гарахгүй гэж хэлж болмооргүй л санагддаг юм.  Утаа гарах нь гардаг, гэхдээ арай гайгүй байх гэж бодож байгаа.

s

Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны иргэн Л.Булгантамир

Эрчим хүчний зохицуулалт хийгээд дулааныг шийдвэрлэчивэл айлууд гал түлэх гээд байхгүй.  Гал түлэхгүй бол утаа гарахгүй шүү дээ. Уг нь халаалтыг шийдвэрлэхэд шугам хоолой гаргах, дулааны цахилгаан станцаа хурдан бариад тогны асуудлыг шийдчихвэл болно гэж бодож байна. Хараад л байхад маш их мөнгө дэмий үрж байгаа харагдах юм. Хогны уут л гэнэ. Хогны уутгүй айлууд болоод л байсан. Энэ мөнгөөрөө утаа бууруулахад чиглэсэн оновчтой ажил хийхгүй дээ бодох юм. Дэмий юм их байна аа. Дээдчүүл мэдэж байгаа байлгүй.

dfsa

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkk:
hodoo tal ny malaar duuren hovchiin oi ny angaar buren horson dooroo erdeneer arvin hunii heregtsee bugd bagtsan iim bayan orong yaduu bailgaj chadna gedeg hosgui aguu uhaan bilee.kkkkk
2014-10-08
mgla:
утаагүй зуух гэж үлгэрт л байдаг байх
2014-10-06
utaa -tolgoinii uvchin gejee:
utaa ch uneheer tolgoinii uvchin bolood udaj bainadaa. uushignii uvchin bur uragt nuleeldeg egj emch nar heleed baigaag anhaarldaa avch utaag arilgah strategy bodlogoo gargah tsag boljee.
2014-10-04
utaagui zuuh mongold:
mongol nuurs tuldeg tegeed utaa gargadaggui zuuh uildverlene gedeg augaa tom neelt baina shuu.
2014-10-04
зочин:
нүүрс түлээд утаа гаргахгүй гэнэ шүү. дараа жилээс мөнхийн хөдөлгүүр бүтээх юм байна дөө
2014-10-03
яндангүй зуух:
утаа гардаггүй юм бол яндангаар яадаг юм яндангүй зуух гээд нэрлэчихээч
2014-10-03
zochin :
naad bagjaar tempratur hemjdeg bagj yum bishuu !! utaa hemjeej baigaa yum bish biz.!! utaagui bolno geed baigaa bizdee.
2014-10-03
kkkkk:
1071000*1850=1.981.350.000 kkk nuurs tuleed utaa gardgui zuuhaa gj bgaa mongol darga nar aguu yum daa udahgui utaanii asuudaltai delhiin uls ornuud mongoloos irj iim zuuh avna daa kkkkk idej uuhad ih uhaan hereggui bololtoi xaxa bi lav arhi uussar bgaad iim yumiig oilgoh chadvargui bolsoon
2014-10-03