“Гэрийн даалгавар”-аа хангалтгүй биелүүлсэн гэв

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг гишүүд сонслоо. Тус бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр танилцуулав. УИХ дахь сөрөг хүчин “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүн муутай болсон гэж дүгнэлээ.

бө

Уг дүгнэлтэд “УИХ-аас Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, улмаар МАКРО түвшинд далайцтай хөгжүүлэх суурийг эргэн тавих зорилго бүхий “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг батлаад таван сар болж байна. Энэ тогтоолд Гадаад валютын урсгалыг сайжруулах, Санхүү, эдийн засгийн эрсдлээс сэргийлэх, Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн зээл, санхүүжилтийг сайжруулах, Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг 4 бүлэгт хуваагдах 26 арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх үүргийг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт даалгасан.

өа

Монгол Улсын Ерөнхий сайд Та улс эх орноо бүхэлд нь харж, макро түвшинд бодлого тодорхойлон, эдийн засгийн үндсэн томоохон үзүүлэлтүүдээр “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэн, үр дүнг УИХ-д танилцуулах ёстой байлаа. Гэтэл та Үндэсний баяр наадмаар 5 хоног амардаг боллоо, Архивын лавлагааг 10 биш 5 хоногт гаргадаг боллоо, Оюу толгойгоос 130 сая ам.долларын татвар авах асуудлаа тохиролцож 30 сая ам.долларын татвар авахаар боллоо, Эрээн хот руу онгоц нисдэг боллоо, Өвлийн хүлэмж анх удаа ажиллаж эхэллээ, 2013 онд өндөглөгч тахианы 11 аж ахуйн нэгжүүдэд 160 сая төгрөгийн зээл олголоо, Кызыл руу микробусаар зорчдог боллоо гэх мэт энд тэндээс түүсэн, засгийн дэм гэхээсээ дарамтан дор хувийн хэвшлийнхний чадан ядан хийж бүтээснийг нь өөрсдөө хийсэн мэт нэр зүүж “зээлдсэн” 100 ажлын жагсаалт гарган танилцууллаа. Энэ нь нэг талаар, Монголын төр, ард түмнийг дэндүү басамжилж байгаа хэрэг. Нөгөө талаар шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон хэрэгжүүлэгч этгээдүүд үнэхээр ямар ч түвшинд МИКРО гэдгээ өөрсдөө харууллаа!

бө

“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 71 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс ердөө 30-ыг нь сая хийсэн гэж танилцуулсан нь ичгүүртэй санагдаж байна. Нийт 71 ажлын 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг эхлүүлж амжсан бол эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ” гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэжээ.

бө

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд дараах байдлаар өсчээ.  “Атар талх” 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 35,3 хувиар, “Алтан тариа” 1-р гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч 47,5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20,5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60,3 хувиар, төмс 950 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300 төгрөгөөс 1645 төгрөгт хүрч 26,5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны 1мкв үнэ 2 жилийн хугацаанд 2,6 дахин, зөвхөн тус хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7,1 хувиар өсч орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 2,2 сая төгрөгт хүрчээ.

бө

Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2,5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4,5 тэрбум ам.доллар болж 1,8 дахин өссөн байна.  Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3,9 дахин өсч 1,04 тэрбум ам.доллар болсон байна. Монгол Улсын  дотоод, гадаад өр нийт 22,1 их наяд төгрөгт хүрсэн аж. Тиймээс УИХ дахь сөрөг хүчний зүгээс “Монгол Улсад төсвийн нэгдсэн бодлого алдагдаж, төсвийн алдагдал хуулиар тогтоосон хэмжээнээс аль хэдийн хэтэрснийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж, энэхүү алдаагаа засахыг олон удаа зөвлөсөн боловч эрх баригчид үүнийг одоо болтол хэрэгжүүлэхийг хүсээд ч чадахгүй байна. Мөн зээлийн ашиглалтын зохисгүй менежмент, Монголбанк нь Засгийн газрын сан мэт ажилласан нь мөнгөний буруу бодлогод хүргэсэн ба үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр өгөөжөө ард иргэдэд өгсөнгүй.” гэж дүгнэсэн байна.

бө

Үүний дараагаар Дэгийн тухай хуулийн дагуу сөрөг хүчний гишүүдийн сонирхсон асуултад Засгийн газар хариулж байна.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmmm:
ugui eruu ed uursduu 20 jil yu hiisen be ta nariin 20 jild hiigeegui ajliug chin hiicheed bna. ta nar end tendees zeel, handiv avch hudlas hii ediin zasgiin usult bii bolgoj baisnii chin ur dun unuudur garch bna. burhan gej bg bol ts nsrigg l nurgeesri.
2014-10-04
owun:
odoo olon wm yriad hereggui de! daraagiin humuustee bolomj olgox ni arai deer bzde!
2014-10-03
owun:
odoo olon wm yriad hereggui de! daraagiin humuustee bolomj olgox ni arai deer bzde!
2014-10-03
иргэн:
огцор. олон долоон юмгүй шууд огцор.
2014-10-03