Н.Алтанхуяг: “Эзэн-100”-г хэрэгжүүлэхэд дорвитой зардал гаргаагүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Засгийн газар “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтээ танилцуулж, сөрөг хүчний гишүүдийн сонирхсон асуултад хариулж байгаа юм.
_
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Энэ хөтөлбөрт хэдэн төгрөг зарцуулсан бэ? Гадаадын хөрөнгө оруулалт яаж нэмэгдсэн бол?
_
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-“Эзэн-100” хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан.
_
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Энэ хавар бид уул уурхайн салбарт геологи, газрын тостой холбогдсон асуудлыг шийдсэн. Дэлхий дахинд эдийн засаг ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Томоохон улс орны бодлого жижиг орнуудын эдийн засгийг муутгаж байна. Монгол Улсын хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа сайжруулж, шинэ шатанд гаргах айлчлал өрнүүлсэн. Энэ бол эдийн засгаа ч өргөтгөж байгаа асуудал. Хоёр хөршийн удирдагчдын айлчлалаар гурван улсын хамтарсан “Талын зам” төсөл хэрэгжихээр болсон.
_
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Яагаад тариаланчид дөнгөж ургацаа хурааж эхлэхэд импортоор будаа оруулаад ирэв. Валютын сайд яагаад хоёр дахин өссөн бэ? Цалин тэтгэвэр яагаад нэмэгдэхгүй байна вэ? Яагаад орон сууцны үнэ өссөн бэ? Зээлжих зэрэглэл яагаад унасан бэ?
_
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Дэлхийн зах зээл дээр эрдэнэс баялгийн үнэ хэд дахин унасан. “MCS”-ийн Л.Энх-Амгалан, “МАК”-ийн Н.Номтойбаяр хэлээд өгнө. Тийм учраас одоо би тээвэр ложистикийн “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр хоёр хөрштэйгээ гэрээ хийгээд явж байна.
_
БХБ-ын сайд Ц.Баярсайхан:
-1,2 ам.метр орон сууц эхний улиралд ашиглалтад орсон. Орон нутагт орон сууцны үнэ буурч байна. Ерөнхий статистикийн мэдээллээр орон сууцны үнэ 1,4 хувиар өссөн. Дотоодын бүтээгдэхүүнээрээ хэрэгцээгээ хангавал цаашид орон сууцны үнэ буурах болов уу гэж бодож байна.
,
ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж:
-Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хавар буудай оруулж ирэх квот өгсөн. Энэ дагуу 80 тонн буудай импортоор оруулж ирсэн.
_
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Монгол Улсын Ерөнхий сайд аа, хүсэлт байна. Та бичиг баримтаа өөрөө уншиж, танилцаж байгаад УИХ-ын гишүүдэд тарааж байгаач ээ. Энд тэндхийн эрээвэр хураавар юм цуглуулаад оруулсан байх юм. Эдийн засгийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл л бидэнд хэрэгтэй. Гэтэл Латви улстай олон улсын тээврийн хэлэлцээ байгуулж, Европ руу гарах хамгийн ойр далайн гарц нээлээ гэнэ. Энэ чинь эдийн засагт ямар ач холбогдолтой юм бэ?
:
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Бид бодлогын алдаагаа засаагүй учир өнөөдрийн хүндрэл гараад байна. Хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байгаа учир хямрал үргэлжлээд байгаа. Хөрөнгө оруулагчдын итгэлийг татах хэрэгтэй. Дараагийн зургаан сар алдаагаа засахгүй бол улам хүндэрнэ.
_
Ийнхүү УИХ дахь цөөнхийн бүлгийнхний асуултад Засгийн газрын сайд нар хариулж байна.
_
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ