Алба хаагчид томилолтоо авлаа

img

Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг нь алба хаагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, газар хэлтсүүдийг шинэ залуу боловсон хүчнээр хангах ажил юм. Энэ ажлын хүрээнд  ОХУ-ын ДХЯ-ны харьяа Москва хотын их сургууль, Эрхүү хотын Дорнод Сибирийн дээд сургууль, Омск хотын Цагдаагийн академи, Орёл, Воронеж хотын дээд сургуулийг 20 залуу  төгсчээ.
б
Тэдэнд цол олгож, албан тушаалд томилох үйл ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т боллоо.  20 албан хаагчид дэслэгч цол олгож, хот хөдөөгийн газар хэлтсүүдэд эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч албан тушаалд томилов.Мөн сургуулиа онц төгссөн Э.Одгэрэл, Н.Сайнбаяр, Д.Тамир нарт ахлах дэслэгч цол олгосон юм.
а
ө
Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
ene haanahin alba haagchid ve?huvtsas ni hytad solongos shig haragdaj bn.taalagdshgui bn.
2014-10-06