Н.Алтанхуяг: Намайг буруутгаарай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд оролцож, “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулан, сөрөг хүчний гишүүдийн асуултад хариулж байгаа юм. Сөрөг хүчний гишүүд эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг үр дүн муутай явагдсан гэж үзэж, Ерөнхий сайдаас Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцож байгаа эсэхийг асууж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
бө
-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг санаачлан УИХ-аар батлуулан хэрэгжүүлсэн. 70 гаруй арга хэмжээний үр дүнд 100 гаруй ажил хийсэн нь эдийн засгийг эрчимжүүлэхэд үр дүн болсон гэж үзэж байна. Сайд нарыг ажлаа аваад нэг жил болоогүй байхад хариуцлага тооцох нь өрөөсгөл юм. Харин одоо хоёр жил болж байна. Тиймээс сайдууддаа хариуцлагыг улам сайн тооцож ажиллана гэсэн юм.
бө
Мөн “Эзэн-100 хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг гишүүд шүүмжилж, энд тэндхийн эрээвэр хураавар зүйлийг цуглуулж бичсэнээс бус эдийн засгийн асуудал тусгагдаагүй байна гэж шүүмжилж байсан юм. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ албан бичгийн боловсруулалтад манай хэрэг эрхлэх газрынхныг буруутгах зүйлгүй. Албан ёсны модон үгтэй юм байгаа шүү. Буруутгавал намайг буруутгаарай” хэмээн өмгөөлөв. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу сөрөг хүчний гишүүд үг хэлж, асуултдаа хариулт авлаа.
бө
УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ