Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар танилцуулав.
өа
Засгийн газрын шинэ бүтцээр зургаан яамыг нэгтгэн гурав болгож, Шадар сайдын орон тоог хоёр болгож байгаа юм. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа. Гишүүд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч байна.
өа
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ