Ц.Даваасүрэн: Сайдыг томилохдоо зоосны нүхээр битгий хараарай
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
өа
УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар:
өа
-Өнөөдрийн оруулж ирж байгаа бүтэц шаардлага хангасан уу? Засгийн газрын сайд нарыг УИХ-ын гишүүдээс тавих уу, гаднаас уу?
өа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
өа
-Одоогийн оруулж байгаа бүтэц бол хоёр жил ажиллаад тодорхой үр дүнд хүрээд, заримд нь асуудал гараад, өөрчлөлт оруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүнийг томилох нь нээлттэй, хараахан хязгаарлалт тавигдаагүй гэж бодож байна.
өа
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
өа
-Ерөнхийд нь бүтцийн өөрчлөлтийн саналыг дэмжиж байна. Хожуу ч гэсэн алдаагаа ойлгож, санал гаргаж байгааг зөв гэж бодож байна. Сү.Батболдын Засгийн газрын үед сайд нарын багц нийт дүнгээр 2,4 их наяд байсан бол өнөөдрийн сайд нарынх 6,5 их наяд төгрөг болоод байна. Манай сайд нар цол чимэгт их дуртай юм. Шадар сайд “Тэргүүн шадар” болох юм байна. Үүнийгээ больчихмоор байна. Тэрбишдагвын хадагны өнгийг цэнхэр хадгийг улаан болгох гээд байгаа юм байна. Д.Тэрбишдагва аа чи цэнхэртэйгээ дуусгачихаач. Улаанаар яах гээд байгаа юм. Ер нь тэгээд УИХ өөрийгөө толинд харах цаг болжээ. Өнөөдөр Төрийн ордонд ажиллаж байгаа албан хаагчдын тоо хэдээр нэмэгдэв. Асуудлыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй.
өа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
өа
-Шинээр оруулж ирэх сайд нараа мэргэжлийн талаас нь харж томилвол ямар вэ? Үүнийг анхаараач. Мэргэжилтэй боловсон хүчин байгаа байх танай намд. Зоосны нүхээр харж томилолгүй, мэргэжлийн салбарын хүнийг оруулж ирвэл энэ удаагийн бүтцийн өөрчлөлтийн үр дүн болох байх. Ажлын ур чадварыг нь сайн хараарай.
өа
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
өа
-Бүтцийн өөрчлөлтөд шинэ зүйл алга. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн бодитой бүтээн байгуулалтын ажлыг бүрдүүлдэг яамд хөндөгджээ. Нийгмийн салбарын яамд огт хөндөгдөөгүй байна. Тиймээс энэ өөрчлөлт олигтой үр дүн өгөхгүй юм байна. Зам тээврийн яам үлдсэн хугацаанд 21 аймгийг Улаанбаатартай холбоно. БХБЯ “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Хэдэн сайдын асуудал л хөндөгдөх юм байна.
өа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
өа
-Би юмыг хамаагүй өөрчилж, бужигнуулаад байдаг хүн биш. Гэхдээ огт хөдөлгөхгүй гэсэн үг биш. Тиймээс бага зэрэг өөрчлөлт оруулсан. Бусад яам, тамгын газрын үйл ажиллагаанд саад учруулахгүй байхаар хийвэл сайн байна.
өа
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
өа
-Энэ бүтцийг дагаад Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу?
өа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
өа
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт орохгүй. Төлөвлөгөөтэй холбоотойгоор хэрэгжүүлэх эзэд дээр нь өөрчлөлт орох байх. Надад таалагдах, таалагдахгүй хүн гэж байх ёсгүй. Аж ахуйн асуудлыг нийлүүлэхгүй болохоор салангид байх нь төвөг учруулж байна.
өа
Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ