Иргэний нийгмийн төлөөллүүд Азийн чуулга уулзалтад оролцов

img

Тайвань улсын Тайпей хотод өнгөрөгч есдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Цөмийн аюулгүй Ази” чуулга уулзалт болж, уг уулзалтад “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-аас нэгдэн оролцсон байна. Азийн 20 гаруй улсын 300 орчим төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар Монгол Улс дахь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт болон үүнтэй холбоотой асуудлаар танилцуулга хийсэн аж.

ы

“Цөмийн аюулгүй Ази чуулга” уулзалтанд Тайвань улсын дэд ерөнхийлөгч асан Лү Сюү Лиен Анетте оролцсон бөгөөд чуулганд оролцогчид цаашид цөмийн цахилгаан станцаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн 2015 онд Монгол Улсад, Ази болон Европ тивийнхэн хамтарч чуулга уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаагаа нэгтгэхээр болжээ..

й

Сонирхуулахад, Тайпей хотод цөмийн  гурван реактор байдаг ба тус хотын иргэд эдгээр реакторуудын аюулгүй байдалд ихээхэн санаа зовниж явдгаа илэрхийлсэн байна. Учир нь ямар ч аюулгүй, баталгаатай гэгдэж байсан Японы Фүкүшима цөмийн цахилгаан станцын  реакторт дэлбэрэлт болж, дэлхий дахиныг цочроосон. Өдгөө дэлбэрэлт болсон реактороос 20 км-ийн радиуст хөл хорио тогтоосон бөгөөд цөмийн цацраг агуулсан тоосонцор нь АНУ-ын баруун эрэгт хүрсэн байна. Тиймээс  Тайпей хотынхон төдийгүй Ази тивийнхэн цөмийн реакторуудын аюулгүй байдалд эргэлзэж, сэтгэл түгшсэн байдалтай байгаа хэмээн энэхүү уулзалтын үеэр мэдэгджээ.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ