Австрали захирлын томилгоог өнөөдөр шийднэ
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ өнөөдөр хуралдах товтой. Хоёр долоо хоног дараалан хойшилсон хурал өнөөдөр ийн болох гэж байна. Хурлаар хэлэлцэх хэд хэдэн асуудал бий гэж байгаа. Тэдгээрээс охин компанийг удирдах Австрали захирлын томилгооны асуудал хүлээлт үүсгээд байгаа юм.
Гүйцэтгэх захирлын суудалд Австралийн иргэн Russell Norman Philipps гэгч эрхэм сууна гэдэг нь оны өмнө тодорхой болсон ч, албан ёсоор томилох асуудал тодорхойгүй шалтгаанаар саатаад буй юм.
Түүнчлэн, Тавантолгой ордын Цанхийн зүүн баруун хэсгийн аль алинд нь орж ирэх эрмэлзэлтэй байгаагаа ил цагаан илэрхийлж буй Австралийн талаас Эрдэнэс Тавантолгойг удирдах нь зохистой томилгоо биш гэж үзэх хандлага олны дунд байгаа билээ.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ