10 уулзварын ажил үлдээд байна
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 25 зам барилгын ажил он дамжин 2013-2014 он дамжин хийгдэж байгаагаас одоогоор 21 нь бүрэн дуусчээ. Мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 7 төсөл арга хэмжээний 6 ажил нь дууссан байна. Харин Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Эдийн засгийн хөгжлийн яамны "Гудамж" төслийн хүрээнд 33 уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээс 2013 онд 18 уулзвар, 2014 онд 5 уулзварын ажлыг гүйцэтгэж дуусаад байна.
ё
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ