Бүргэдийн баяр өнөөдөр эхэлж байна
“Бүргэдийн баяр” Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт өнөөдөр эхэлж байна. 15 удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээг Баян Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газр, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулж байна. “Бүргэдийн баяр-2014” арга хэмжээний үеэр бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдээр амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах тэмцээн, мөнгө шүүрэх тэмцээн, урианхай суурийн харваа, казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээнүүд зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болно. Баяр маргааш үргэлжилнэ.
ё
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ