Тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд хяналт тавина
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, энэ үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх Олон улсын болон улсын чанартай автозамаар зорчих тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд тавих хяналтын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгын дараа Олон улсын болон улсын чанартай автозамаар зорчих тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд тавих хяналттай холбогдуулан автотээврийн хэрэгслийн жин, овор хэмжээнд хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.
өы
Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймд барьсан замаа арчилж хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын систем бий болгох хэрэгтэй гэсэн санал ч гарч байлаа.
ы
Сүүлийн хоёр жилд 2680 км автозам баригдаж, улсын чанартай автозамын сүлжээн дэх хатуу хучилттай замын урт 5300 км-т хүрээд байна. Замын сүлжээ өргөжихийн хэрээр үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтаар баригдсан автозам, замын байгууламжийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг цогцоор нь шийдэх, ялангуяа автозамын зөвшөөрөгдөх жин, овор хэмжээний үзүүлэлтээс хэтэрсэн тээврийн хэрэгслээр зорчин, автозам, замын байгууламжийг нормативт хугацаанаас нь өмнө эвдрэлд оруулж байгааг цэгцлэх шаардлагатай байна гэж сайд хэллээ. Зам тээврийн яамнаас бүрэн жин, тэнхлэгийн ачаалал хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаа зөрчлийг хянах зорилгоор “Авто пүү ажиллуулах журам"-ыг энэ оноос хэрэгжүүлж байгаа юм.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ