Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Blue sky –ийн 3 давхарт

09:00 цагт НЗД-ын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Нээлтийн ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Мөн форумд УИХ, ЗГ-ын гишүүд, Нийслэл, дүүрэг, аймгуудын удирдлагууд гадаад, дотоодын 258 төлөөлөгч оролцож, авлигын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, Олон улсын байгууллагаас үндсэн илтгэл тавьж, Авлигын эсрэг Улаанбаатар тунхаглалыг гаргана.  91040607

а

Бишрэлт зочид буудалд

09:00 цагт Хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал” –аар чадавхжуулах сургалт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалтаар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн Хороогоор Монгол улсын тайлан илтгэлийг 2015 оны 4-р сард Женев хотод хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан монголын ТББ-уудаас Засгийн газраас явуулах тайлан илтгэлийн хажуугаар паралель /сүүдэр/ тайланг бичихэд үндэсний ТББ-уудыг бэлтгэх зорилготой аж.  99095302, 88076401,89008516

ө

ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд

 10:00 цагт Монголбанк болон арилжааны банк, гурилын үйлдвэрийн захирлууд оролцсон уулзалт болно. Гурилын үнийг хэрхэн зохистой тогтвортой байлгах талаар ярилцах юм. Холбогдох утас: 99170377

ө

АШУҮИС-ийн төв байрны 2 давхарт

11:00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан хамтран ажиллахаар гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

х

 ШУТИС-ийн 2-р байрны номын санд

09:00 цагт Дэлхийн өвийн үндэсний урьдчилсан жагсаалтыг шинжлэх хэлэлцүүлэг эхэлнэ. БОНХ-ийн сайд, ГХ-ны дэд сайд, ССАЖЯ-ны ТНБД нар нээлтэд оролцоно. Хэлэлцүүлэгт олон улсын шинжээчид оролцож байна.

ө

Чингисийн талбайд

12:00 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн, МАН-ын Шинэчлэлийн хорооноос 7 хоног явуулсан санал асуулгын үр дүнг танилцуулах, Монгол улсын Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт шаардлага хүргүүлэхтэй холбогдуулан олон нийтийн жагсаал хийнэ.  Утас: 8811-6530

ө

МУИС-ийн Хууль зүйн сургуульд

10:30 цагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын оюутнууд хуульч, өмгөөлөгч багш нарынхаа удирдлага дор иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгдөг. Уг үйл ажиллагааг сурталчилах "Ногоон өдөр"-ийг зохион байгуулах гэж байна.

ө

Үндэсний мэдээллийн төвд 11:10 цагт Гадаадад байгаа монголчууд төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл өгнө.

12.30 цагт Монголын Залуучуудын холбоо ШШГЕГ-тай хамтран тус газарт хоригдож буй хүмүүжигч нарт хандсан “Номоор нээе” нэртэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, хүмүүжигчдийн ялыг хөнгөлөх боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ