Өргөмжит консул салхин цахилгаан станц барина
Туркийн "Айдинер Глобал" компани Говьсүмбэр аймгийн Чойр хотод 50 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар ажиллаж байна. Уг салхин цахилгаан станц нь нийт 90 гаруй сая ам.долларын өртгөөр баригдах аж. Одоогоор хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг хийгээд байгаа бөгөөд төсөл ирэх онд хэрэгжиж дуусах аж. Туркийн "Айдинер Глобал" компанийн захирал Фахреттин Амир Арман нь Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын Өргөмжит консулаар ажилладаг юм байна.
а
Монгол Улс газарзүйн байршлынхаа онцлогоор жилд 1.1 сая МВт (1.1 тераватт) эрчим хүч үйлдвэрлэн, 2550 тераватт/цаг цахилгаан дамжуулах боломжтой гэдгийг АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар тогтоожээ. Энэ нь БНХАУ-ын өнгөрсөн онд хэрэглэсэн 5245 тераватт/цаг эрчим хүчний бараг талтай нь тэнцэж буй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ