Ардчилсан Монгол мөн үү

img

Ардчилал бидэнд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх иргэний бүтэн дүүрэн оролцоо засаглал, хувийн өмч дээр тулгуурласан нийгмийн тогтолцоог санал болгосон. Хэдийгээр төгс нийгэм биш ч түүнээс илүүг хүн төрөлхтөн өнөөг хүртэл бодож олж чадаагүй болохоор хүн төрөлхтний нийтлэг замналаар замнахаас өөр аргагүй. Хойд Солонгос, Куба, Вьетнам, БНХАУ гэсхийгээд бидний хуучин замнаж асан соц нийгмийн үлдээц улс орон шавхагдана. Дарангуйлал, үймээн самуун элбэг улс гүрэн, лалын ертөнцийн шариатын хатуу хуульт орнуудыг нэмбэл хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг ардчилсан орнуудын тоотой бараг дүйгээд оччихно.

6

Ардчилал жаахан гуйваад ирэхээр л анархизм руу шууд түлхэнэ. Үүрэг хариуцлагыг хүний эрх эрх чөлөөтэй холбон хийрхсэн үе саяхныг болтол манайд ноёлж байлаа. Одоо ч нэг их дээрдсэн зүйл алга. Бид чамлахааргүй амжилтад хүрсэн. Бас алдаж асгасан зүйл ч олон бий. Шүүх засаглал хараат бус байх үндсэн зарчим алдагдснаар хүн бүр бодит байдал дээр адил тэгш эрхтэй байж чадахгүй байна. Шүүхээ энэ зарчимд нийцүүлэн шинэтгэх гэж чармайлаа. Нэгэнт бугшсан нүсэр машины араанд хавчуулагдаад гацаж орхино. Хууль эрхзүйн орчинд заавал ёс юм шиг цоорхой гаргадгаас хууль хэрэгжүүлэхгүй байх, гуйвуулах өч төчнөөн боломж бий болдог юм.

7

Сүүлдээ бүр хуулиар далайлган дургүй нэгнээ түлхэж болдог өшөө авалтын шинэ хувилбар АТГ-ын нэрийн дор гүйцэтгэгдэнэ. Нийгэм даяар авилгал хээл хахууль гэж яриад эхлэхээр сор залах хэдэн нөхдийг бий болгоод л золиосолно. Овоо хараанд нь төрийн албанд ажиллаж байгаа нөхдүүдээс хангалттай өртөнө. Авилгын цэцэглэлтийн он жилүүдэд гар цайлгах зүйлээс авахуулаад тендер, төсвөөс шамшигдуулсан жишээ борооны дараах мөөг шиг олон юм чинь. Хамгийн гол нь авилгын том жараахай нар нь үнэн шударгын торноос чөлөөтэй гараад сэлчихээд байгаад л бид ардчилсан нийгэмд амьдраад байна уу аль эсвэл гэсэн асуултыг өөртөө тавихад хүргээд байгаад оршиж байгаа юм. Томчууд баригдсан ч арван мянган төгрөг хулгайлсан ядарсан бүсгүйгээс арав дахин бага ял аваад инээмсэглэсэн шигээ торны цаана сууна. Наранд байгаагаас ялгаа огт байхгүй. Шоронгийн дэлгүүрээс дуртайгаа дарагдуулсан авилгын мөнгөөрөө аваад хэрэглэчихнэ. Тун удалгүй цагаатгалын хуулиар суллагдаад явчихна. Хуучин Ерөнхийлөгч нь шинийгээ дарамталсаар байгаад хэдхэн хоног нарсанд суусан болоод өнгөрсөн. Харин ч тэр завшаад өнгөрсөн. Түүнийг дэмжсэн намын тамгатай нөхдүүд төрийн түшээ, яам агентлагын дарга нар боллоо. Улс төрийн ашиг хонжоо нь энэ.

7

Ардын хүүхдүүд ял зэмээ яс эдлээд гарч байхад АРДЧИЛАЛ-ын язгуур ойлголт хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой зарчмыг шууд үгүйсгэнэ. Авилгын жижиг жараахайнуудын оногдох гэсгээл хатуу бөгөөд хугацаа урт. Үнэндээ авилгалын эсрэг кампанит ажил ийм л үр дүн авчирч байна. Нийгэм дэх айдас хүйдэс ч нэмэгдсэн. Сонгууль шударга явагдахаа больсон нь ардчиллын ололтоос хойш нь татаж байгаа хамгийн жигшүүрт зүйл. Ард түмний төлөөлөл гэхээсээ илүүтэй хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн болно. Эргээд тэднийхээ эрх ашигт зохицуулсан хууль эрхзүйн орчин бий болгоно. Мөнгө эрх мэдэл гэдэг ардчилсан төрийн хэмжүүр гэж ойлгогдох болтол сонгодог утгаа алдсан. 24 жилийн хугацаанд бид ийм нийгэм бий болгох гэж зүтгэж явсан уу гэж эрхгүй асуумаар. Монгол төр хоёр намын дунд ардчилсан коммунистаараа дуудалцан маргалдаж эрх барьсан нэг нь нөгөөгөөсөө бүх төрлийн өш хорсол авдаг түүнээсээ сэтгэлийн тайвшрал авна.

7

Монголчууд бүгд л ардчилсан нийгмийн суурийг тавьсан. Ардчиллыг өмчлөх эрх хэнд нь байхгүй. Ардчилсан намын хэдэн нөхөд гарч ирээд энэ нийгмийг өөрчилчихсөн юм биш. Хувьсгалын өдрүүдэд энэ хоёр намын залуус бүгд л байсан. Тэд нийлээд л ардчилсан нийгмийн замналаар замная гээд хэлэлцээд Монгол улс шинэ хөгжлийн замд орсон. 24 жил замначихаад нэгнийгээ коммунистаар нь дуудаад харааж зүхээд байдаг яасан дуусдаггүй өш хорсол гээч нь энэ вэ. Монгол ганцаараа тайван замаар нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжчихсэн юм биш шүү. 1989 оны сүүл гэхэд Унгараас бусад Зүүн Европын коммунист дэглэмүүд тайван замаар бүгд уначихсан байсан тэр л өдрүүдэд Монголд ардчиллын салхи сэвэлзсэн юм. Коммунист дэглэм хэдийн үеэ өнгөрөөчихсөн, салхилах төдийд хийчих хамхуул адил болчихсон байсныг тодотгох нь зүйтэй. Монголчуудад улс төрийн тэмцэлд хүрэх бэлэн гарын авлага байлаа. Тухайн үеийн Улс төрийн товчооны дийлэнх нь энэ өөрчлөлт болно гэдгийг мэдэж байсан. Бусдын адил оготны хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн. Энэ гавьяа ардчилагчдыг өмчлөгсөд бус нийт монголчуудын гавьяа. Харин өнөөдөр АРДЧИЛАЛ-ыг юу болгож хувиргаад байна даа.

7

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bafamgarabt:
tegeheer olonhooroo neg huuli batluulaad duuniigee olonh ni mordmoor bolboæ huuliin erh zuit ardchilsan zasagtai gej oilgo. khaant zasagtai ulsad ardchilal gejj jagaad orilohgiu baina.... unsh bas dahin unsh
2014-10-09
badamjab setguul chid:
delhiin uls ornuud 19-20 zuund komunizm soc geed hiirheed huiten dainii ye ondorloson. dahin kolonchloliin ye 21 zuund ardchilal gej neg hooson loozung bodoj olson. ene urainnii fald uzel sanaa ni dayrchlal nertei. zah zeeliin tolooh tulaanii talbar ni hogjil buurai ornuud. ali boloh uls, tør ediin zasgoog ni samarch hyamd tuuhii ed,zah zeeliig ni ezleh tom gurnuudiin bodlogo.. england, japan ...geed ezen haantai uls ornuudad ardchiæaæ geed oriliod uz..p
2014-10-09
ardchilsan mongol mon uu :
ene asuultand neeltei ulaanbaatar avilgiin talaar bolj bui bat-uul dargiin zohion baiguulsan olon ulsiin huraldaanaaas hariug ugsen bainaa. delhiin banknii sudalgaagaar utaanbaatariin jiliin tusevees 35 dahin ikh munge gazriin naimaanii avilgad uregdej alga bolsoniig medeelseniig olon tumen tv-geer uzeed shockond orj baih shigee. uunees harahad ulaanbaatar avilgachin mongol mon bolj taarlaa.
2014-10-07
зочин :
ан зов эхлэж гаж буруу замд орсон шинэчлэгдэхгуй байна узх хийж чадахгуй сонирхолгуй нам чинь ямар шинэчлэл оорчилолт хийж улс орноо авч явж чадах вэ ойлгомжтой биз дээ ман ыг бурэн устгаагуйн уршигаар ан туунээс элдэв буруу булайг хуулбарлан авч одоо хоер нам нэртэй шуналтануудын бурдэл улс эх орон эдийн засаг эрдэс баялагаар тоглож ард иргэдийг туйлдуулаж байна.
2014-10-07
зараа:
яг унэн. ардчиллыг хэн чемчлех эрхгуй. би ч ардчиллыг анхнаас нь дэмжиж, тэгснийхээ телее махн-ын гишуунээс хеегдеж, ажлаасаа гэнэт халагдаж шууд л гудамжинд гарсан нэгэн билээ.гэхдээ би тердее гомдоогуй ээ. миний хувь тавилан л ийм юм байлгуй гэж бодоод л амьдралын бартаат замаар зутгэсэн. яахав одоо амьдарч л байна. миний бодлоор ардчилсан хувьсгал ялангуут махн-ыг улс терийн тавцангаас шууд арчаагуй нь енеедрийн энэ балиар амьдралын гол шалтгаан болсон гэж боддог.аливаа улс терийн хучин еерсдийн байр суурийг алдахгуйн тулд хумуусийн тархийг элдэв аргаар угааж, золиослох нь тодорхойшуудээ. тэр золиосуудын нэг нь би. улс терийн намууд аль нь ч хэн нэгнийг золиослож хорчидоо аврах нь дамжиггуйшуудээ. ан-ынхан ч мен адил золиосонд хумуусийг гаргаж л байгаа.ардчиллыг бух л улс терийн хучнууд булаалдаж емчирхех гэж ядацгааж байгаа. тийм учраас енеедер монголд ардчилал -ардчилал биш болсон нь тодорхой!
2014-10-06
зочин:
одоо бид бодит зүйл дээр 2 тал болон талцаж байхаар яавал монгол хүн эх орондоо айдасгүй, мэдлэг эрдэмд суурилсан хөгжлийн гарц олохоо л ярих нь зүйтэй байх. эхнэрээ сольж чадаж байгаа улстөрч эх орноо солих наад захын асуудал. төрийн албыг чанаржуулахын тулд хариуцлагатай ажиллаж чаддаг мэдлэг боловсролтой зө хүмүүсдээ боломжийг нь олгох ёстой. түүнээс ардчилсан угшилтай, ман угшилтай гэж талцах нь нийгэмийг хордуулж туйлдуулж байна. энэ нийтлэл зөв зүйл дурьдсан байна.
2014-10-06
ddddd:
elbegdorj zail uh dald or
2014-10-06
hudalch :
ardchilal gej shine uein boolchilol ym ta mongonii erh medliin toloo uhtlee guine ta hezeech hangaluun tegsh bdald bj chadahgui ta choloot niigemd bgaa hernee urgelj aidas dund amidrana yagaad gej uu ted taniig aidasaar nomhoruulj mongoor bayrluulana monggui bol uhdelees ylgaagui ovgontiin arhichid shig gehdee ta yuch yrij bolno haa*ch yvj chadna gehdee mongotei bol,taniig haana ch yvsan tv radio setguul soningoor uhel zovlon uzuulj aidsiig bii bolgono ene bol biznes ta yg l olon zuun shavjin dund bgaa met sanagdana uchir ni tani shig olon say hun mongotei erh medeltei boloh gej temtsej zalihai arga urgelj sedej bgaa ylanguya uls torchid
2014-10-06
zoro:
ардчилал гэж ардчилсан нам бишүүдээ ард түмэн үүнийг ойлголдоо харин хөдсөн дээлтэй морин дээр хийсэн хувьсгал ш дээ бусдийн төлөө амь нас эд хөрөнгө өгсөн хүмүүс шүү дээ ,одоог хар баян хоосны ялгаа олиргаархууд газар эд баялагийг хэд хэн хүн эзэмшээд энэ тэгээд бидний хүсэж байсан ардчилалуу нөгөө муулаад байсан социализм аас долоон дор ядуурал хүн чанар алга нөгөө хангамж бүүр илүү болсон хүнд суртал хээл хахүүль ардчилал байна уу
2014-10-06
zochin:
ardchilal gej amaa uragdtal yarisan urvaj sharvasan *rnuud l baina shuu de
2014-10-06
ирнэ ирнэ:
ардын нам болохгүй ардчилсан нам болохгүй тэгээд аль нь болох болж байна арай бусдын харааат болъё гээгүй биздээ
2014-10-06
монгол:
үнэндээ бид энэ тухай ярисаар л байсан яриад л байна сэтгүүлчийн харж байгаа өнцөг нь их таалагдаж байна айхтар аюутай юум болсны дараа л ухаарах гээд байгаа юм байх даа
2014-10-06
ан-д:
монгол улсад минь ардчилал гэж утгаа алдсан. луйвар буруу аргаар мөнгөтэй болвол хэнд ч улс төрийн суудал амлаад эрх мэдэлтэн болгодог нь ил тод. өөрөөр хэлбэл улс төрийн алба хашиж байгаа зарим эрхмүүдийг энэ буруу гарын хулгайч юм байна гэж сэтгэл төрдөг шүү. ардчилсан нам намынхаа хулгайчид толгойгоо мэдүүлсэн, шудрага шаардлага тавиад зайлуулух байтал хуйвалдагч болоод л төр барьж суух юм. тэр баярцогт, гансүх, н. батбаяр, алтанхуяг гээд олон түмэнд ил тод болсон *нуудаа заазлаач ээ.
2014-10-06
ewrhy:
er ni ardchilal gej bdag yum uu?
2014-10-06
zaluu:
an man 2 uulaa adilhan hench garsan ter. yagad gevel mongolchuud bidnii baij baigaa ni l eneshdee songoj baigaa hunuus ni ene oor songoh hunch baihgui 1 l ih uls tor yarij teneg mangaraar ni duudaan humuus oorsdoo tsoilood tsoroigood garaad ireh erh ni baigaashd chadahgui baij olon yumaa yarihaa bolood nusaa tataad talhniihaa mongiig bodson ni deershdee guilgachinguudaa
2014-10-06
зочин:
ардчилалын партизанууд гэдэг бол ердөө хий хоосон хөөрцөгл өж гарч ирсэн нөхдүүд шүүдээ. юу ч мэдэхгүй өөрийгөө хөгжүүлж оюун ухаанаа тэлэх талаар ямарч ойлголт байхгүй сургууль сурч байхдаа тийм ч тэргүүний эгнээнд хэзээч байгаагүй нөхдүүд. юу гэх гээд байгаа юм бэ гэхлээр мэргэжлийн хувьсгалчид биш гэж хэлэх гээд байгаа юм. зөвхөн анархизмыг үнэслэгч нар гэж хэлэх гээд байна. ёс зүй бүрч байхгүй. мөрийтэй тоглоно,шоудан, архи бол зрдийн хэрэглээ, хүүхэн дэн гэх мэтэд хамаг цаг нэр хүндээ өгнө. тийм учираас монголд анхнаасаа ардчилал ном ёсоороо ирээгүй зөвхөн анархизмыг үндэслэгч нар ардчилалын нэрийг зээлж одоо монголын ард түмний амьдарлыг бусад намын нөхдүүдтэй нийлж бүрч ядуу байдал уруу оруулж байна. хуучин эрдэнэнт үйлдвэр байхад амьдрал болон монголын эдийн засаг боломжийн өөртөө таарсан хэмжээнд хөгжөөд болоод байсан. гэтэл одоо 5 толгой, оюу толгой болон бусад ордууд нээгдэж үйл ажиллагаа нь явагдаж байхад амьдрал бүр сайхан болохгүй улам дордож байна. үүнийг юу гэж ойлгож тайлбарлах вэ?
2014-10-06
яаыу:
хаалтын гэрээгээр хмх ийг луйвардсан улсад ардчлл гэж ярихаас ич. дур эсгэсэн ардчллсан орны хошигруулгч ахуя элбг
2014-10-06
irgen:
ardchilal gej baihgui.
2014-10-06
хэхэ:
ман,махн тарж байж монголд коммунизм бүрэн утгаараа тарсан гэж ойлголт бий болох байх. энэ хоёр нам байгаа үед ан ардчиллыг өмчлөхөөс өөр арга байхгүй аж. 90 онд арчиллынхан жагсаж байхад махн хүч хэрэглэж цус урсгах гэж байсан нам шүү дээ. хэрэв ж.батмөнх, жамсрандорж генерал эсэргүүцээгүй бол !!! харин монголын хууль, эрх зүйн систем, тогтолцоо нь бүрэн шинэчлэгдсэний дараа л сая монголын ардчилсан монгол гэж хэлэх биш үү. тэгэхлээр өнөөдөр монгол маань ямар монгол болж таарч байна аа.
2014-10-06
uhaalag turd l naidahaas:
ard tumen ardchilsan geheesee avilgachin gej buhimdaad baigaag bugd harj baigaa bolov uu. uhaalag tur zasagt olon tumen naidaj baigaa daa.mongol hunii saruul uhaand itgej baigaa. yamarch uls 20 jild bar uls boldog ajee. bid 24 jil uzeed baidaggui , baar uls boloh tii*e yavaad baih shigee.
2014-10-06
зочин:
ман-ын үед бас ч гэж хууль дүрмийг хэрэгжүүлэх гэж оролддог, эрх баригчид ард түмнээс бага ч гэсэн эмээдэг байжээ, одоо ан бол бүхнийг уруу нь харууллаа ш дээ, ард түмнийг бол доромжлоод л, эдийн засгийг унагаад л, өрөнд улс орныг орууллаа, улсыг удирдах нам биш юм байна
2014-10-06
zochin:
ardchilliin undsen zarchim ni irged chuluut songuuliar tur zasgaa baiguulah sh dee getel songuuliin dung shuuheer za*g bolson mongold ardchilal ustsan
2014-10-06
zzzzz:
an. man-aas sain zuil huseed nemergui ted bugd adilhan
2014-10-06
монголчууд:
ан 2012 оны сонгуулиас хойш ардчилалыг авсалаад удаж байна даа. хэвлэл мэдээлэлийг хааж боож хүний өмч хөрөнгөнд халдаж,барьж хорьж, айлган сүрдүүлж,авилгал гаарч,төсвийн мөнгийг хувааж идэж,ерөнхий сайданцар,хууль зүйн сайданцарууд нь нийлж хууль зөрчиж,хулгайчтай үгсэн хуйвалдаад гэмгүй царайлаад яваад байдаг.ерөнхийлөгч гэдэг тагжийсан махан толгой өмгөөлж хамгаалаад байсаар гааруулж дууслаа.монгол улс мөхөж байна.арл түмэн минь сэрцгээе.
2014-10-06