Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэсэн нь буруу
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Бие даагчид Засгийн газар цомхон байж чиг үүргийн давхардалгүйгээр ажиллахыг дэмжиж байгаа ч Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэж байгааг эсэргүүцэж байгаа аж. Учир нь Эдийн засгийн хөгжлийн яам нь улсын эдийн засгийн урт болон дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг хийдэг учраас буцаад агентлагийн хэмжээнд орж байгаа нь олон сөрөг үр дагавартай хэмээн үзэж байна.
а
Мөн тэд Засгийн газарт мэргэжлийн хүмүүсийг оруулах нь чухал гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл яамдын сайдаар мэргэжлийн бус, тухайн нам, бүлэг фракцийн хүнийг томилдог нь Засгийн газрын үнэлэмж буурахад ихээр нөлөөлдөг. Тиймээс шинээр томилогдох сайдууд мэргэжлийн хүн байх ёстой хэмээн бие даагчид үзэж байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ