Ялаас хөнгөвчлөх уншлага

img

Ном уншиж, ялын хоногоосоо хасуулах нэгэн төсөл хорих ангиудад ирэх арванхоёрдугаар сараас эхлэн хэрэгжих гэж байна. "Номоор нээе"  нэртэй энэхүү төслийг  Монголын Залуучуудын Холбоо, ШШГЕГ,  “Нарантээл” ХХК-иас хэрэгжүүлэх аж. Эхний ээлжинд насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги,  чанга дэглэмтэй 425 дугаар хорих ангид уг төсөл хэрэгжих юм байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр ялтнууд ном уншиж шагналын хоногоо тооцуулан, ямар  төрлийн гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран ялын хоногоосоо хасуулах боломжтой болох аж. Төслийн эхний шатанд номын нэрсийг гаргах, хандив цуглуулах ажил  хийгдэх бөгөөд уг жагсаалтаа ирэх сард ШШГЕГ-т  хүлээлгэн өгөх юм байна. Харин одоо хүмүүжигчдэд ямар төрлийн ном уншуулах, шагналын хоног бодох аргачлал гаргах ажил эхэлжээ. Мөн хүмүүжигчдэд зориулан ямар төрлийн ном сонгох талаар их сургуулиудын багш, эрдэмтэн судлаачдаас санал авах юм байна.

а

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 6000 гаруй хүн ял эдэлж байна. Тэдний олонх нь  буюу 90 гаруй хувь нь бичиг үсгийн боловсролтой  залуус аж. Тиймээс энэ төсөл үр дүнгээ өгнө гэж хэрэгжүүлэгчид үзэж байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зев зев зев зев:
зев зев зев зев
2014-10-06
горзой:
ном их уншдаг иргэн бх нээ
2014-10-06
irgen:
yamar saihan medee ve
2014-10-06