Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан нарыг шийтгэхийг шаардлаа

img

“Чингисийн Монгол” залуучуудын холбоо, гадаадад суугаа монголчуудын төлөөлөл өнөөдөр  мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж буй шаардлагад дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа 2400 иргэн гарын үсэг зурсан аж. Тус шаардлагад “Гадаадад сурч, ажиллаж буй эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган залуучуудын төлөөлөл болсон бидний хэсэг иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалтаар баталгаажсан төрийн үйл хэрэгт шууд оролцох, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2 дугаар заалтаар олгогдсон ҮАБ-д хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо тавьж, шийдвэрлүүлэх эрхээ эдэлж дараах шаардлагыг та бүхэнд хүргүүлж байна.

ах

Сүүлийн үед Монголын улс төр, нийгэм эдийн засагт гадныханы ноёрхолыг тогтоохын төлөө хэт, улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол Улсын жинхэнэ эзэд иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол Улсын газар нутаг эрдэс баялагийг  харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс, холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол Улсын Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол ард түмний удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх,  хөрөнгө өмчлөх, эзэмших эрх газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг зэргийг хориглохыг шаардаж байна” гэжээ.

ө

Мөн Газрын тухай хуулийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг Монгол Улсын эрх ашгаас урваж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, хатуу шийтгэхийг шаардаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү бичгийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг шаардаж арга хэмжээ аваагүй тохиолдолд Монголд болоод олон улсад эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Мөн Олон улсын шүүхэд хандах гэнэ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хятадын гар хөл болж газарын хуулинд ийм заалт оруулсан байх шүү, тэгж харагдаж байна, ан-ын бүлгийн дарга нь олон удаа ийм заалт байхгүй гэж ярилцлага өгсөн, эд нараас , ер нь ан-аас болгоомжил, эх нутгийн минь газрыг нууцаар 100 жилээр эзэмшүүлэх заалт, оруулах гэж улайрч байгаа урвагчид
2014-10-07
зочин:
хятадын гар хөл болж газарын хуулинд ийм заалт оруулсан байх шүү, тэгж харагдаж байна, ан-ын бүлгийн дарга нь олон удаа ийм заалт байхгүй гэж ярилцлага өгсөн, эд нараас , ер нь ан-аас болгоомжил, эх нутгийн минь газрыг нууцаар 100 жилээр эзэмшүүлэх заалт, оруулах гэж улайрч байгаа урвагчид
2014-10-07
irgen:
ene khumuus neg ih eh oronchiin durd toglood baih shigee gadniihand gazar omchlohgui shdee
2014-10-06
зочин:
гадаадад гарч хувиа борлуулж довоо шарлуулсан 2400-хан хүн эх орондоо амьдарч байгаа 2,9 сая хүний өмнөөс шаардлага тавих нь ёс зүйд нийцэх үү. өөрсдөө хувиа хичээгээд мөрөөрөө явахгүй монгол улсаа хөгжүүлэхийн эсрэг улс төржсөн шаардлага тавьж байгаа нь энд үлдсэн монголчууд биднийгээ өөрсдөөсөө илүү амьдарчих гээд байна гэж үзээд үеийн үед ядуу зүдүү хэвээрээ яв гэж байгаа хэрэг үү.
2014-10-06
irgen:
tiim demjij baina. iim sanaatai sanaandgui asuudliig zugeer orhij bolohgui.
2014-10-06
зочин:
гарамгайбаатар бол болосрол тун нимгэн хэдэн халтар төгрөгөөр эдийн засгийн сайд балай батбаяртай хамтарч улсын мөнгө луйвардсан нөхөр шүү дээ энэ 2 чинь замын хөрөнгөөр тоглосон шүү дээ яахлаараа гарамгай балайгаар байнгын хороо ахлуулдаг юм энэнээс өөр болосролтой аавын хүү ээжийн охин алга уу тэгэхлээр мөнгөөр л бас байнгын хороон дарга болдог шиг байгаа юм
2014-10-06
зочин:
гарамгайбаатар бол болосрол тун нимгэн хэдэн халтар төгрөгөөр эдийн засгийн сайд балай батбаяртай хамтарч улсын мөнгө луйвардсан нөхөр шүү дээ энэ 2 чинь замын хөрөнгөөр тоглосон шүү дээ яахлаараа гарамгай балайгаар байнгын хороо ахлуулдаг юм энэнээс өөр болосролтой аавын хүү ээжийн охин алга уу тэгэхлээр мөнгөөр л бас байнгын хороон дарга болдог шиг байгаа юм
2014-10-06
иргэн:
хөндлөнгөөс шүүмжилж байхаар монголдоо ирээд ажиллаач
2014-10-06
бибид:
эдгээр хїмїїсийг болон їр удам тєрєл тєрєгсєдийг хараал идээд чєтгєр авч одоосой.
2014-10-06