
Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 2.8 нэгж хувиар өсч жилийн 13.22 хувь болжээ. Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.2 нэгж хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурч жилийн 16.1 хувь болсон бол гадаад валютынх өмнөх сараас 1.1 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 нэгж хувиар буурч жилийн 12.2 хувь болсон байна.
Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурч жилийн 10.5 хувь болсон бол гадаад валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 1.2 нэгж хувиар нэмэгдэж жилийн 4.7 хувь болсон байна. Төгрөг болон валютын харилцахын жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.5-0.6 нэгж хувиар тус тус буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ