Г.Баярсайхан: Чухал хуулийн төслүүдийг давхар хэлэлцэх ёстой

img

УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр сэтгүүчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор сайд нарын халаа сэлгээний асуудал ярьж байна. Энэ асуудал цаашид даамжирч их цаг авна. Тэгэхээр зөвхөн Засгийн газрын бүтэц, сайд нарын асуудлыг яриад байлгүй улс оронд хэрэгтэй чухал хуулийн төслүүд мөн давхар хэлэлцэж явах ёстой.

sa

Тухайлбал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй байна. Учир нь өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийж, улмаар энэ үед шийдэгдсэн олон гэрээ хэлэлцээрийн нэг нь манай улс далайд гарах гарцтай болсон. Түүнчлэн төмөр замын тээврийн асуудлыг шийдэхэд таатай нөхцөл бүрдсэн. Тиймээс энэ асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй.

]

Манай улс дэлхийн төмөр замын зах зээлд байр сууриа алдсан. Монгол Улсад Хятадын олон компаниуд байр сууриа эзэлсэн. Тиймээс Төрөөс баримтлах төмөр замын бодлогын асуудлыг цаг алдалгүй хэлэлцэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон намын бүлгүүдэд уриалж байна” гэлээ.

as

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arhini emchilgee hiilgee uu daa zailuul gej:
ene nuhur zunjingaa alga bsan chin gadaad yavj arhinaas gargadag emchilgee hilgejeesee. ovoo sh dee. gehdee ch tesehgui dee dahial uuna daa.
2014-10-06
hetsuu:
mongol turd baih yosgui hun
2014-10-06