Д.Тэрбишдагва: Дөрвөн сайдын квотоо хадгална
Засгийн газрын шинэ бүтэц зохион байгуулалтын талаар Ерөнхий сайд УИХ хуралд өргөн бариад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа.
a
-Ерөнхий сайд одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж шинэ засаг байгуулах саналаа танилцуулаад буй. Та энэ асуудлыг та дэмжиж байгаа юу. Танай намын байр суурь ямар байгаа бол?
-Төрийн гурван өндөрлөгийн ярилцаад Ерөнхий сайд өөрийн эрхийн хүрээнд оруулж ирсэн энэ асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Би гадаадад ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ажилдаа орсон. Гэтэл чимээгүй байж байгаад лхагва гаригт Ерөнхий сайд саналаа УИХ-д өргөн бариад үдээс хойш нь манай намтай энэ талаар ярилцахыг санал болгосон. Манай намын зүгээс ерөнхийдөө 16 сайдтай болох бүтцийг дэмжиж байгаа ч дотор нь санал зөрөлдсөн олон зүйл байна гэдгийг хэлсэн. Мөн цаг тулгуу байсан болохоор нарийн танилцаж, судлаагүй байна.
a
-Шинэ засаг байгуулагдвал таныг тэргүүн шадар сайд болно гэсэн шуум байгаа, энэ тухайд?
-Одоогийн байдлаар дөнгөж бүтцийн асуудал яригдаж байна. Хэн ямар албан тушаалд очих болон сайд нарын талаар яригдаагүй байгаа. Миний хувьд шадар сайд гэж байхад ахиад цол ч юм шиг тэргүүн шадар сайд гэсэн орон тоо байхыг дэмжихгүй байгаа.
as
-МҮАН нам шударга ёс эвслээс гарна гэсэн яриа байна. Ингэсэн тохиолдолд засагт эзлэх танай намын байр сууринд ямар өөрчлөлт орох вэ?
-МҮАН талаас энэ асуудлыг ярьж, хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар ярилцана байх. Ер нь бол Шударга ёс эвсэл Шинэчлэлийн засгийн газарт орохдоо 25 хувь буюу дөрвөн сайдын квоттой орсон. Шинэ засагт ч гэсэн дөрвөн сайдын квотоо хадгална гэсэн байр суурьтай байгаа.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ