Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг 3 дахь жилдээ зохион байгууллаа
Монгол Даатгал компаниас жил бүр зохион байгуулдаг Цацруулагчтай цүнхний уут тараах аян 3 дахь жилдээ НЗЦГ-тай хамтран зохион байгуулж байна.
7
Анх 2012 онд Мянганы сорилтын сангаас явуулсан Улаанбаатар хотын ЕБС-уудаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөртэй 100-н сургуульд хийсэн судалгааг үндэслэж, тэдгээр сургуулиудын бага ангийн сурагчдыг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхлан цацруулагчтай цүнхний уутыг Монгол Даатгал компаниас тарааж эхэлсэн.
7
Энэхүү аяны хүрээнд одоогийн байдлаар нийт 14 000 ширхэг цацруулагчтай уутыг ЕБС-ийн бага ангийн сурагчдад тараагаад байна. Энэ жил БЗД-ийн Шавь цогцолбор, БГД-ийн Оюуны Ундраа, СБД-ийн 35-р сургууль, СХД-ийн 42-р сургууль, ЧД-ийн 17-р сургууль, ХУД-ийн 34-р сургууль, 41-р сургуулиудын 1-р ангийн сурагчдад нийт 2000 ширхэг цацруулагчтай цүнхны уутыг тараах бөгөөд өнгөрсөн 7 хоногт БГД-ийн Оюуны Ундраа, ХУД-ийн 34-р, 41-р сургууль, СБД-ийн 35-р сургуулиудын бага ангийн сурагчдад цацруулагчтай цүнхны уутаа гардууллаа.Энэ 7 хоногт бусад дүүргийн сургуулиудад цацруулагчтай цүнхны уутаа таарна. Эдгээр сургуулиуд нь автомашины замтай ойрхон байрладаг ба ойр орчны гэрэлтүүлэг багатай газар юм. Мөн хөдөө орон нутагт 1500 ширхэг уутыг өөрийн салбар нэгжээрээ дамжуулан тараахаар бэлдээд байна.
7
Нийгмийн болон бага насны хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийж байгаа энэхүү үйл ажиллагаандаа энэ жил НЗЦГ-тай хамтран замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох тухай хүүхдүүдэд зориулсан сургалтыг давхар зохион байгуулж байгаа нь хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөх магадлалыг бууруулах маш том нийгмийн хариуцлагын ажил болж байна.
7
Бидний ирээдүй хойч аюул осолгүй байх нь иргэд бидний анхаарал болгоомж, эцэг эхийн хараа хяналттай салшгүй холбоотой.
.
7
СЭТГЭГДЭЛ БИЧИХ