АН завсарлага авлаа

img

Төрийн байгуулалтын байнгын хороон өнөөдөр 08:30 цагаас хуралдах товтой байлаа. Гэвч товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж эхэлсэн юм. Тус байнгын хорооны 19 гишүүнээс УИХ дахь МАН-ын бүлгийн 6 гишүүн буюу бүгд ирсэн байна.

df

Харин  АН-ын бүлгийн 3, ИЗНН-аас 1, МАХН-МҮАН-аас 2 гишүүн ирцэд бүртгэгдэж Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.

fg

Хуралдаанд төсөл санаачлагч танилцуулга хийх байсан боловч ирж амжсангүй. Байнгын хорооны гишүүд "Өглөөнөөс хойш бүтэн 1 цаг хүлээлээ хурлаа эхэлье!" гэсэн саналын дагуу хуралдаан хэлэлцэх  асуудалдаа орсон юм.

df

Гэвч хэлэлцэх асуудлыг батлах үед   АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат  “Засгийн газрын бүтцийн тухай хэлэлцэж буй асуудлаас 1 хоног хүртэлх хугацааны завсарлага хүсч байна"  хэмээлээ.

df

Ийнхүү АН-ын бүлэг завсарлага авсан тул  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлов.

df

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ