Хилээр мах нэвтрүүлэхийг завджээ
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид хууль бусаар хил давуулахыг завдсан бог малын мах илрүүлсэн байна. Тус газрын шалгагч Г.Баярмаа, Д.Соёл-Эрдэнэ нар өнгөрсөн ням гаригт Москва-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн 04-р галт тэргэнд үзлэг хийх явцад 24 дүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнд нуусан 46 кг бог малын мах, 29 кг өлөн гэдэс илрүүлж гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ