Ц.Оюунгэрэл сайдад өширхөх шалтгаан байна

img

Сүүлийн хэдэн сар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү боорлогчдын фронт өргөн бүрэлдэхүүнтэй болж өдгөө Засгаас гаргах сайд нарын жагсаалтад автоматаар оруулчихлаа. Энэ нь, ингэх нь цаанаа учиртай. Өөрөөр хэлбэл ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд өширхөх шалтгаан үг сөрөгчдөд бий. МАН-ын харъяанд байсан Лениний музейг Төрийн өмч болгон хурааж авсанд эгдүүцэж хорссон нөхдүүд шүдэндээ зууж, шилээ шөргөөж буй нь энэ. Нэг үгээр хэлбэл Лениний музейг хурааж, Төрийн өмч болгосон сайд  МАН-ынханы нүдэнд орсон хог болж буй.

df

МАН-ын харъяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил шүүх цагдаа болсны эцэст шүүхийн бүх шатны шийдвэр ССАЖЯ-ны талд гарч, Лениний музейг улсын өмчид шилжүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн ч МАН-ынхан уг байрыг улсад хүлээлгэж өгөхөөс татгалзан, өөрийн өмч хэмээн муйхарлан зүтгэсэн ч тусыг олоогүй. Учир нь ШШГЕГ болон Төрийн өмчийн хорооноос уг музейг албадан авч, барилгын хаалгыг хүчээр онгойлгон өмчийг нь улсын мэдэлд шилжүүлсэн билээ.

df

МАН-ынхан Лениний музейг Төрд нь бцааж өгөхгүй хэмээн заргалдаж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийг “Батаар” хэмээн хочилж, үхэн хатан өширхөн дайрч байсны учир нь саяхан тодорхой болсон. Тодруулан өгүүлбэл гурван шатны шүүхээр төрийн мэдэлд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн нийслэлийн МАН-ын байр буюу Лениний музейг МАН-ынхан “Алтжин” группийн захирал Г.Алтанд барьцаалсан нь тодорхой болсон юм. Тэд Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлж, тус барилгыг барьцаанд тавьсан гэрээ дэлгэгдснээр Лениний музейг “Мөнгөний музей” болгон барьцаалсан нь даравч дардайж, булавч бултайсан хэрэг.

df

МАН-ынхан Лениний музейг барьцаалахдаа гэрээний хүчинтэй хугацааг найман сар хэмээн тогтоож сард 2.9 хувийн хүү буюу 29 мянган ам.доллар төлдөг байхаар тохиролцсон хэдий ч гэрээний хугацаа дуусахад Ардын намынхан өрөө төлөөгүй учраас Лениний музей өнгөрсөн оны долдугаар сард Г.Алтангийн мэдэлд шилжжээ. Төрийн өмчийг өөрийн өмч хэмээж, барьцаанд тавьсан булхай нь дэлгэгдэх дээрээ тулсан учраас МАН-ынхан Лениний музейг өгөхгүй хэмээн зүтгэсэн ч төр өмчөө эргүүлэн авах үед хэрэг илэрч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэдний хорхойтой араанд зуугдсан хэрэг. Үүний өс хонзон өдгөө ч үргэлжилж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү дайрах синдром нь идэвхжиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боль:
цусаан цэвэр байлган шүү бүсгүйчүүдээ
2014-10-07
zochin:
mongolchyyd adyyg erliiz ,mongol adyy xemeen yalgaa yraldyyldag bolood xeden jiliin nvvriig vzlee. odoo xvnee yls turd mun adil yalgaj yaraldyylya.
2014-10-07
zochin:
агцаагаар 230 тамирчдаас 150 орчим нь хувийн зардлаар азийн тивийн наадамд оролцож асар их амжилт тивдээ гаргаж байхад тамирчдаа санхүүгээр дэмжих ямар ч ажил зохион байгуулаагүй оролцоогүй, саначлаагүй, тэгсэн хэрнээ тэмцээн дээр будлиан гархад хуруугаа ч хөдөлгөөгүй, яриа хөөрөөнд оролцохоо байг гэхэд тамирчдаа дэмжсэн үг, өгүүлбэр хэлээгүй хийгээгүй, тэгсэн мөртөөн улсуудын төрийн тэргүүнүүд заларсан өндөрлөг дээр алцаагаад хөгшин өгвөнөө дагуулчихсан ямбалаад сууж байгаамдаа, эрх ямба нь ихдсэн, хийсэн ажил нь хосдсон энэ угаасаа зайлуул таарна, тэгчээд зүгээр явчихгүй наад байр савны чинь асуудал чамаас өмнө яригдаад шүүхдээд явжийсан байх. чи гарч ирээд л гэнт гаргаад шүүхдээд ялчихсан юмгүй угаасаа болох юм болох л байсан. юу ч хийгээгүй байж зүгээр л буучиж чадахгүй шившгээ хутгаад зүгээр хөгшин өвгөнөө дагаад бүр монголоос зайлбал таарна нүдний булай минь. гадаадад байдаг олон олон монголчууд чамаас болж нүдний булай болж дууслаа, өөрийнхөө нэрийг байг гэхэд улсынхаа нэрийг бодоод наад асуудлаа шийд. нэг бол гэрийн авгай болоод өвгөнийхөө оймсыг угаа за
2014-10-07
болимоор юм:
энэ сайд хэмээх хүн батаараас өөр юу хийсэн юм. байшинг авахад яам, сайд байх ямар хэрэг байна. шүүх байхад л хангалттай. тэр тусмаа эбэгийн томилсон шүүгч нар байгаа юм чинь. оюунгэрэлийн оролцоо гэж юу байдаг юм
2014-10-07
замбазараа:
энд монгол хун гэсэн нууц нэрээр сэтгэглээ бичсэн нехерт оюунгэрлийг гадаад нехертэйгеер нь гадуурхах бодол цухуйлгасан байх юм. чи еерее хятад эхнэртэй биш бол оюунгэрэл англи нехертэй байна уу, орос нехертэй байна уу? чи бид хоерт ямарч хамаагуй мэдэвуу? битгий еерийнхее дурак зангаар бусдыг буруутгах гэж зутгэ!
2014-10-07
бибид:
наатахыг чинь ман биш ан-хан єєрсдєє л унагаах гээд байгаа биздээ.ман унагаая гэсэн ч сачий нь хїрэхгїй биздээ
2014-10-07
qwerty:
өөрийнхөө төлөө захиалгат юм, сэтгэдлэл бичих хэрэг юу байна аа. гуулин улсад болсон азийн бага наадамд монгол улс, өв соёл, төрийн далбаа, тамирчидыг маань зүгээр л дуртай муу со доромжилж байхад тэнд тэнэг юм шиг юу ч болоогүй амьтан шиг ангаатал инээгээд л явж байсан. ийм байж өөрийгөө ард түмнийг төлөөлсөн сайд гэхээсээ иээд зүгээр л саналаарай уучлалт гуйгаад огцорч чадахгүй байна шд ээ. музей, батаараас өөр хийх ажил салбарт чинь зөндөө байна.
2014-10-07
иргэн:
мэдлэг боловсролтой, улсын хөрөнгө идэж байгаагүй, нэр цэвэрхэн, ард түмэнд дотно харилцаатай ц.оюунгэрэл сайдыг дэмжиж байна. бусад тэнэгүүдээс авах юм алга
2014-10-07
zochin:
bitgii daldagna setguulchee.yu hiisiin be.erunhii saad shgee show hiij huguu chirsendee
2014-10-07
арайчдээ:
нэг байшинг нэг намаас салган авахын тулд л ажилладаг бүхэл бүтэн яамтай байж болохуу
2014-10-07
монгол хүн:
харийн өвгөнийг имж болгосон авгайгаар соёлын салбараа удирдуулсан тусгаар улс монголоос өөр бий юу, оюунгэрэл биш бол шуламсыг ч дэмжих болно.
2014-10-07
bolor:
hogshin ovoo dagasan balai buzar avgai sh dee
2014-10-07
zochin:
bitgii zahilgata um bichuuled bgach de, ugiin l butku avgai shde
2014-10-07
татвар төлөгч:
ард түмний өмчийг төрд нь буцаан авч өгсөн ссаж-ын сайд ц.оюунгэрэлдээ баярлалаа. лениний музей татвар төлөгчдийн хөрөнгөөр боссон ард түмний өмч, ман-ых биш. нийтийн эрх ашгийн төлөө зүтгэгчдийг ард иргэд дэмжицгээе.
2014-10-07
zochin:
oyungerel said turduu mash ikh kheregtei zuil khiiji tuushtai baisand talarkhaji baina
2014-10-07
bolor:
найрамдах солонгос улс нь гадаадын улс төрийн орогнол хүсэх асуудлыг хуулиараа хориглосон байдаг. гэсэн хэдий ч монгол улсын ерөнхийлөгч асан н.энхбаяр нь тус улсаас улс төрийн орогнол хүссэн байх магадлалтай юм. энэхүү хуулийн заалтуудаас хүргэж байна. бнсу-ын иргэншлийн тухай хууль 4-р зүйл. иргэншил авах тухай 1. бнсу-ын иргэн болох хүсэлтэй гадаадын иргэн нь хууль зүйн сайдын тусгай зөвшөөрлөөр бнсу-ын иргэншлийг авч болно. 2. хууль зүйн сайд нь иргэншлийн зөвшөөрөл хүссэн тухай хүсэлтийг хүлээн авбал 5-7-р зүйлд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд шалгасны дараа хүсэлт гаргагчид иргэншлийн зөвшөөрөл олгоно. 7-р зүйл. тусгай зөвшөөрлөөр иргэншил олгох 1. эцэг болон эх нь бнсу-ын иргэн 2. бнсу-д онц их гавьяа байгуулсан хүн 3. шинжлэх ухаан, эдийн засаг, соёл, биеийн тамир спортын салбарт өндөр амжилт гаргасан, энэ нь бнсу-д хувь нэмэр оруулсан хүн. 10-р зүйл. дотоодын иргэншил авсан этгээд гадаадын иргэншлээс татгалзах үүрэг 1. бнсу-ын иргэншил авсан иргэн нь иргэншил авсан өдрөөс эхлэн 1 жилийн дотор гадаад улсын харьяат иргэншлээс гарах ёстой. 2. дээрхи 1-р зүйлд зааснаас өөрөөр дараахь нөхцлүүдийн (иргэншил авах болзолт нөхцлүүд 7-р зүйлийн 2 болон 3 дахь хэсэг) аль нэгэнд бнсу-ын иргэншил авсан эхний өдрөөс 1 жилийн дотор гадаад иргэншлээс татгалзах юмуу эсвэл хууль зүйн сайдын тогтоосноор бнсу-д гадаад улсын иргэншлийг ашиглахгүй байна гэсэн амлалтыг хууль зүйн сайдад бичгээр гаргаж өгнө. (2010.05.04-ны шинэчлэсэн найруулга)
2014-10-07
bolor:
бнсу-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд 50 сая солонгосчууддаа худал мэдээлэл цацна гэж үү? намбарын энхбаяр 1992-2005 он соёлын яамны сайд, ерөнхий сайд, уих-ын дарга 2005-2009 он монгол улсын 3 дахь ерөнхийлөгч 2012 авилгалын хэргээр 2 жил 6 сар хорих ял одоо монгол улсын махн-ын дарга намбарын энхбаяр нь (56) монгол улсын ерөнхийлөгч асан нь саяхан бнсу-д орогнох зөвшөөрлийг олголоо хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. гадаад улсын өмнөх болон одоогийн удирдагчид солонгос улсад орогнож байгаа нь анхны тохиолдол юм. н.энхбаярын орогнол нь тэрээр ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ авилгалын хэргээр шүүхээс гэм буруутай хэмээн тогтоогдсон нь үнэний хувьтай хэмээн таамаглаж байна. н.энхбаяр нь 2005-2009 онд му-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. оху-ын максим горькийн нэрэмжит соёл урлагийн дээд сургуульд суралцаж дараа нь англи улсынлийд их сургуульд суралцсан тэрбээр 1980-1990 оны үеүүдэд урлаг утга зохиолын орчуулгын ажил эрхэлж байв. 1992 онд уих-д гишүүнээр сонгогдсоны дараа соёлын яамны сайд (1992-1996)-ын албыг эрхэлж байлаа. үүний дараа махн-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж ерөнхий сайд(2000-2004), уих-ын дарга (2004-2005) зэрэг төрийн өндөр алба хашиж 2005 оны 5 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар махн-аас нэр дэвшин монгол улсын 3 дахь удаагийн ерөнхийлөгч болсон юм. тэрээр монгол улсын төрийн өндөр албан тушаал болох ерөнхийлөгч, ерөнхий сайд, уих-ын даргын албыг хашиж байсан анхны хүн юм. зүүний хүчний улс төрийн намаас ерөнхийлөгчөд сонгогдсон тэрбээр ажиллах хугацаандаа социалист улс байсан монголыг эрх чөлөөт ардчилсан улс болгохын төлөө махран ажиллах чиглэлийг барьж байлаа. ройтерс агентлаг энхбаярт “азийн тони блейр”гэсэн нэрийг өгч байв. ану 285,000,000 долларын тусламжийг түүнд олгосон юм. гэвч 2009 онд дахин сонгуулиар сонгогдож чадаагүй юм. монгол улсын атг-аас 2012 оны 4 сард түүнийг баривчилсан. улсын өмч хөрөнгийг үйлдвэр болон зочид буудал зэргийг хууль бусаар гэр бүлийн өмчлөлд шилжүүлсэн хэргээр буруутгагдсан юм. тэр үед н.энхбаяр нь “энэ зөвхөн миний асуудал биш монгол улсын бүхэл бүтэн улс төрийн асуудал” хэмээсэн бөгөөд үүнийг улс төрийн дарангуйлал хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. тэрээр уих-ын сонгуульд оролцох гэж байсан боловч шүүхийн хүсэлтийг хүлээн авсан сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцохыг нь хориглосон шийдвэр гаргаснаар сонгуульд оролцож чадаагүй. хоригдсон байх үедээ өлсгөлөн зарласан бөгөөд түүнтэй дотно харилцаатай байсан пан ги мүн нүб-ын ерөнхий нарийн бичгийн дарга монгол улсын ерөнхийлөгчтэй утсаар холбогдон энэхүү асуудлыг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байсан билээ. хэрэг нь шүүхэд шилжигдсэн н.энхбаяр нь шүүхийн шийдвэрээр эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн юм. үүний дараа хоригдож байх хугацааныхаа дийлэнхийг төрийн өндөр албан тушаалтнууд хэвтэж эмчлүүлдэг 2-р эмнэлэгт өнгрөөсөн бөгөөд өнгөрсөн оны 8 сард эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ. н.энхбаяр нь үүний дараа ихэнх хугацаанд бнсу-д оршин сууж байсан бөгөөд эмчилгээ хийлгэж гадаад харилцаагаа үргэлжлүүлж байсан ба саяхан тэрээр гэр бүлийн хамтаар солонгосын иргэншлийг авлаа. тэрээр ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ тус улстай онцгой найрамдалт харилцаатай байсан юм. хэд хэдэн удаа бнсу-д айлчилж тухайн үеийн ерөнхийлөгч асан ну му хён, и мёнг пак нартай уул уурхайн хөгжлийн зэрэг асуудлаар хамтран ажиллах саналыг хүргүүлж байлаа. бурхны үнэнч шавийн хувьд 2006 онд солонгос улсаас бурхны шашны шагналыг хүртсэн юм. 2007 онд мөн элбэрлийн шагнал хүртэж байлаа. түүний солонгос улс дахь орогнолын талаар өнгөрсөн сард монгол улсын хэвлэл мэдээллээр анх дамжуулсан. гэвч махн-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь түүнийг үгүйсгэж монгол улсад айхтар асуудал болгоогүй юм. н.энхбаяр нь одоогийн махн-ын дарга боловч тэрээр бнсу-ын иргэншил авсан байгаа нь монгол улсын хувьд маш эмзэг асуудал болохоос өөр аргагүй явдал болж байгаа юм. тэр үед тус улсын хэвлэлүүд монгол улсын засгийн газар н.энхбаярыг улсын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан дахин хорих шалгах боломжтой талаар ярьж байсан асуудал нь түүнийг орогнох шалтаг болж өгсөн хэмээсэн байна. солонгос улсын засгийн газрын төлөөлөгч “н.энхбаяр нь одоогоор өршөөгдсөн байгаа учир солонгос улсын иргэншил олгоход 2 орны найрамдалт харилцаанд асуудал учруулахгүй” хэмээсэн байна. эх сурвалж: http://joongang.joins.com/article/143/16026143.html?ctg=1300&cloc=joongang|home|newslist1
2014-10-07