Шинэ журмууд мөрдөгдөж эхэллээ

img

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан хяналт шалгалт болон гишүүнчлэлийн журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Монголын Хөрөнгийн биржид шинээр гишүүн элсэх,  гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, цуцлах болон гишүүний үйл ажиллагаатай холбоотой бусад харилцаа нь “Гишүүнчлэлийн журам”-аар зохицуулагдах аж. Харин биржийн үнэт цаасны арилжааны хяналт шалгалт болон гишүүн үнэт цаасны компани, үнэт цаас гаргагчдын үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой үүсэх харилцаа нь “Хяналт шалгалтын журам”-д хамаарах юм байна.

ө

Энэхүү хоёр журам баталгаажин, мөрдөгдөж эхэлснээр Монголын хөрөнгийн биржээс “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-тай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай үндсэн зохицуулалтууд хийгдэж дуусч буй аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ