1844 төгрөгөөр ам.доллар худалдав

img

Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа өнөөдөр явуулжээ. Энэ өдөр банкууд 32.9 сая ам.долларыг 1842.95-1844.80 төгрөгийн ханшаар, 117.4 сая юанийг 299.71-300.80 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1844.20 төгрөгийн хаалтын ханшаар 11.5 сая ам.доллар, 300.41 төгрөгийн хаалтын ханшаар 45.5 сая юань худалджээ.

ө

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.0 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ