Дилав хутагтын үйл хэргийг харуулах үзэсгэлэн нээгдэнэ
Дилав хутагт Б.Жамсранжавын лагшин мэндэлж, мэлмий гийсэн 131 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан “АРИГҮ медиа” ХХК, “Дилав Хутагт Жамсранжав нийгэмлэг” ТББ, “Улаанбаатар хотын музей”-тэй хамтран "Дилав хутагт Жамсранжавын цадиг оршвой" нэртэй үзэсгэлэнг нээх гэж байна. Маргааш 11.00 цагт нээгдэх энэхүү үзэсгэлэнд Дилав Хутагт Жамсранжавын амьдрал, үйл хэрэгтэй холбоотой гэрэл зургууд дэлгэдэх аж. Үзэсгэлэн Улаанбаатар хотын музейд энэ сарын 14 хүртэл гарна.
ө
Үзэсгэлэнгийн үеэр хутагтын тухай баримтат киног нийтийн хүртээл болгож, лекц зохион байгуулна. Мөн Дилав хутагт Жамсранжавд зориулсан буяны номыг Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд хурах аж. "Аригү медиа” компани, “Дилав хутагт Жамсранжав нийгэмлэг” ТББ 2009 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дилав хутагт Жамсранжав болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь нутаг тэмцэж явсан нэр, алдар гавьяа нь бүдгэрсэн бусад эх орончдын дурсгалыг хүндэтгэдэг юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ