Ерөнхий консулд экзекватурыг гардуулав

img

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсын Эрдэнэт хотод суух Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны  талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр дэд сайд Д.Ганхуяг Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичид  Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

а

Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич нь 1955 онд төрсөн. Монгол Улсын их сургуулийг 1978 онд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийг 2003 онд  төгсчээ. Тэрбээр 1996-1997 онд Эрдэнэт хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар, 1997-2000, 2003-2007, 2009-2013 онуудад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, 2013 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын ерөнхий зөвлөхөөр ажиллаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ