Хүнсний эрхий бичгээр импортын бараа худалдан авах хориотой

img

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас олгож буй эмзэг давхаргын айл өрхөд  хүнсний эрхийн бичиг олгох  үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

6

Энэхүү эрхийн бичгээ ашиглан архи, согтууруулах ундаа авч уух зэргээр ашигладаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд бий болоод байна. Энэ мэдээлэл ор үндэслэлгүй бөгөөд хүнсний эрхийн бичгээр архи согтууруулах ундаа худалдан авах хориотой байдаг ба худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан байдаг юм.

.

Тодруулбал:

6

Хүнсний эрхийн бичгээр олгох

бүтээгдэхүүний жагсаалт

.

1.    Мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус)

2.    Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)

3.    Гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус)

4.    Цөцгийн тос

5.    Элсэн чихэр

6.    Төмс, хүнсний ногоо

7.    Будаа

8.    Ургамлын тос

9.    Өндөг

10.  Жимс, жимсгэнэ

 5

Тайлбар:

 .

1. Мах, дайвар бүтээгдэхүүнд худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн хамаарахгүй.
.

2. Сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэгт хуурай болон шингэн сүү, тараг, ааруул, аарц хамаарна.

.

3. Гурил, гурилан бүтээгдэхүүнд бялуу, кекс хамаарахгүй.

.
4. Төмс, хүнсний ногоо гэдэгт дарсан ногоо буюу лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хамаарахгүй.
.

5. Будаа гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн хамаарна.

.6. Жимс, жимсгэнэ гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.
 :

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorigoo:
ter byslag ednar awah geed baigaa nohoduud amjirgaa ni bololtsootoi gesen ug bizdee tegeheer tolan awch yadiin chi mashin unaj baigaa hun awch baigaa bol teriigee horooniihoo niigmiin ajiltand heleed hasuulaachee t1ee yugaa hiiged baigaan
2014-10-11
bold:
ter talon chin yaduu ul*a irehgui bna mashun unaj yadag uls awaad baidag
2014-10-07
ганаа:
бяслаг, өрөм, ээзгий, шар тос авмаар байх юм. энэ тайлбар нь садаа болоод байх юм. ийм юм хийж байхаар зөвхөн хориглосон бүтээгдэхүүний жагсаалт гаргаад өгөөч ее.
2014-10-07
хбхрө:
үндэсний үйлдвэрээ дэмжиж байна тээ
2014-10-07