ССАЖЯ-ыг нэгтгэхийг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр өглөө хуралдах товтой байсан боловч АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага авснаар хойшилсон. Харин үдээс хойш УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар нэгдсэн ойлголцолд хүрсэн байна.
өа
Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдаж, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төслөөр анхны хэлэлцүүлгийг хийж байна. Сөрөг хүчний зүгээс Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд тус тус шилжүүлэх санал гаргасан. Энэ санал анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна. Цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн олонхи дэмжвэл Соёл спорт аялал жуулчлалын яамыг бусад яамдад нь нэгтгэх шийдвэр батлагдах юм.
өа
УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчирах зэрэг саналыг байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.
өа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ