Хааныхаа төлөө залбирал үйлдэв
Тайландын эзэн хаан Пумипон Адулядеж биеийн байдал нь муудаж өнгөрсөн амралтын өдөр хагалгаанд орж, цөсөө авахуулжээ. Хааны биеийн байдал тааруухан байгаа гэж “www.bangkokpost.com” мэдээллээ. 86 настай хаан өнгөрсөн сарын сүүлээр бие нь сульдаж, Бангкокийн Сирираж эмнэлэгт хэвтсэн юм. Бангкок хотын төвд өнөөдөр хэдэн мянган тайландчууд эзэн хааныхаа төлөө залбирал үйлдэж, урт наслахыг ерөөжээ. Тэд гартаа хүж барьцгаан “Эзэн хаан 100 насла” хэмээсэн байна.
6
Тайландын хааны биеийн байдал эрс доройтсны улмаас улс төрийн хямрал газар авч, залгамжлагчийг нь тодруулахтай холбоотой асуудал үүсэх болсон юм. Харин угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкор аавыгаа амьд байхад хаан ширээний асуудлаар ярих нь ёсгүй хэрэг хэмээн мэдэгджээ. Пумипон 1946 оноос хойш өнөөг хүртэл хаан ширээнд заларчээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ