С.Бямбацогт: “Бялуу хуваах” бүтцийг оруулж ирлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан юм.
ха
Уг дүгнэлтэд “Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчлөх үндэслэлээ “татан буугдах буюу нэгтгэх яамд нь өмнөх зорилтоо сайн биелүүлсэн”, “амжилттай ажилласан", "томоохон өөрчлөлтийг Монголд авчирсан" хэмээн олон нийтэд тайлбарласан. Гэтэл УИХ-д Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хийснээс үүдэн гарах нийгэм, эдийн засгийн үр дагаврыг танилцуулахдаа “Яамдын үйл ажиллагааны зарим давхардлыг арилгаж, салбарын бодлого төлөвлөлт, зохицуулалтыг нэг яаманд төвлөрүүлж, төрийн албан хаагчийн орон тоог цөөрүүлж, төсөв мөнгө тэр хэмжээгээр хэмнэгдэх болно. Яамдын тоог цөөлснөөр төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажилд гарч байсан давхардлыг багасгаж, иргэдэд ил тод нээлттэй, шуурхай үйлчлэх нөхцөл бүрэлдэнэ” хэмээн дүгнэлээ” хэмээн шүүмжилж, одоогийн оруулж ирсэн бүтцийн өөрчлөлт нь“Бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг оруулж ирлээ гэсэн юм. Тус намын бүлгээс:
бө
1. Соёл, спорт, аялал жуулчлал гэсэн авцалдаатай муутай гурван салбарыг нэгтгэж нэг яам болгосноор эдгээр салбарын ажил ахисангүй. Харин ч уруудан муудаж байгааг урлаг, спортынхон ярьж байна. Аялал жуулчлал хөгжих биш 2014 онд Монголд ирэх жуулчдын тоо хэдэн арван мянгаар буурлаа. Ийм учраас Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж чиг үүргийг нь зохих яамдад нэгтгэх;
бө
2. Ганц нэг яамыг нэгтгэсэн нэрээр хэмнэлтийг хязгаарлаж болохгүй. Улс төрийн урамшуулал болгон бий болгосон олон зуун зөвлөх, ажлын алба, орлогч нараас татгалзах замаар дунд, доод шатанд ч бүтцийн өөрчлөлтийг цаг алдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Төрийн үр ашиггүй нүсэр бүтцийг цомхотгох, төсвийн хэмнэлтийг бий болгосны үр дүнд бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэдгийг мэдэгдэж байлаа.
бө
УИХ дахь МАН-ын бүлгээс дэвшүүлж буй дээрх саналыг хүлээж авсан нөхцөлд Засгийн газар нь Ерөнхий сайдаа оруулан 14 сайд, 12 яамтайгаар ажиллах боломжтой болж цомхон, хариуцлагатай бүтэц, зохион байгуулалт бий болох юм.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ