ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжсэнгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.

өа

УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар:

өа

-ҮХААЯ-ыг салгаж байгаа юм байна. Дэд бүтцийн яамыг Зам,тээврийн яам болгож байгаа юм байна. Яагаад өөрчлөгдөөд байгаа юм бэ? Ерөнхий сайдын өргөн барьсан төсөл дээр зургаан сайдын асуудал хөндөгдсөн. Одоо дахиад нэг сайдын асуудал хөндөгдөх нь. Энэ нь Засгийн газарт нөлөөлөх үү?

өа

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үед дэд бүтцийн чиглэлийн яамдыг нэгтгээд Уул уурхай, эрчим хүчний яаманд байвал дэд бүтэц хөгжинө, ҮХААЯ-нд дотоод худалдаа байх нь зүйтэй гэдэг асуудал дэмжигдсэн. Төслөөр Дэд бүтцийн хөгжлийн яам гэж орж ирсэн.  Энэ өөрчлөлт нь Засгийн газрын 50 хувьд хамаарахгүй учир  бүтцэд нөлөөлөхгүй.

өа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

өа

-Гадаад харилцааны сайдад нэр томъёо нэмэх нь юун хэрэг байна вэ?

өа

-Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн томъёоллоор оруулж ирсэн. Үүнийг нэр бүхий гишүүдийн саналаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд    гэдэг нэр томъёогоор оруулахыг дэмжсэн. Европын зарим орнуудад Гадаад харилцааны сайд нар нь эдийн засгаа давхар авч явдаг хууль түгээмэл байдаг юм билээ. Бүтцийн шинэ өөрчлөлтөөр гадаад харилцааны салбарт эдийн засгийн чиг үүрэг тодорхой хэмжээгээр орж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах санал тавигдаж байгаа.  Ингэснээр ямар нэг хөрөнгө зардал шаардагдахгүй. Нэр нь л өөрчлөгдөж байгаа юм.

өа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

өа

-Гадаад яамны шинэ бүтцийн асуудлыг хоёр гуравхан гишүүний саналаар байнгын хороогоор 30 минут хэлэлцээд үндсээр нь өөрчлөөд оруулаад ирлээ. Эдийн засгийн агуулгаа түлхүү тавьжээ. Улс орны язгуур эрх ашгийг илэрхийлэх бодлогыг нь гадаад эдийн засаг тал руугаа түлхүү оруулжээ. Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг эдийн засгийн асуудлаас тусад нь авч үзэх шаардлагатай байдаг. Төрийн гадаад бодлогын асуудлыг эдийн засгаас тусад нь авч үзэх ёстой. Эдийн засаг нь гаднын хараат болчих гээд байна. Мөнгө олж байх нь Гадаад харилцааны яамны үүрэг болох нь ээ. Хөрөнгө оруулалт татаж л байвал Гадаад харилцааны асуудал гэж ойлгож байна. Үүний цаана улс төрийн фракц хоорондын тэмцэл байдаг л байх. Гэхдээ Монгол төрийн гадаад бодлогын асуудлыг ингэж хутгаж болохгүй. Хэт улс төрийн өнцөгтэй шийдвэр, фракцын бялуу хуваах үндэслэлтэй хандуулсан нь харамсалтай.

өа

-Засгийн газрын бүтэц, үйл ажиллагааг Ерөнхий сайд оруулж ирээд, УИХ-аар хэлэлцдэг.  Үүнийг УИХ олноороо хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг.

өа

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

өа

-2008-2012 оны бүтэц эргээд сэргэж байх шиг байна. Толгойг нь хуучин бүтэц рүүгээ оруулж байгаа бол хөлийг нь бас энэ чиглэлд оруулаач.

өа

-Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийх үед төрийн албаны чиглэлээр санал дүгнэлт гараагүй. Хууль санаачлагачийн оруулж ирсэн төслөөр чиг үүргийн давхардал арилна, төрийн албан хаагчдын тоо, төсөв зохих хэмжээгээр хэмнэгдэнэ гэж байсан. ССАЖЯ-ны төсөв хомс гэдэг нь үнэн. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь дэлхийд үнэ цэнэтэйд тооцогдож байгаа нүүдэлчдийн соёл, уламжлалыг хамгаалан хөгжүүлэхийг зорьсон. Тус яам энэ чиглэлээр ажилласан хэдий ч төсөв бага байсан гэсэн юм.

өа

Үүний дараагаар ССАЖЯ-ыг татан буулгах талаар гишүүд байр сууриа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ССАЖЯ-ыг салгаж, эрхлэх асуудлыг бусад яамдад хуваарилсаныг дэмжиж байгаа юм. Энэ яам байгуулагдсанаар их спорт бүхэлдээ орхигдсон.Ажлын уялдаа алдагдсан.”  гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Би энэ саналыг дэмжихгүй байгаа юм. Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлж байгаа зарим зүйл гарч ирсэн л байх. Гэхдээ соёл, аялал жуулчлал их хөгжсөн. Монголын аялал жуулчлалын онцлогийг дэлхийд харуулахад энэ яам гаргаж ирэх ёстой” хэмээж байлаа.

өа

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар  Төрийн байгуулалтын байнгын хороон дүгнэлтээр ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжих санал явуулахад дийлэнх нь зөвшөөрсөнгүй. Тиймээс ССАЖЯ-ыг хэвээр үлдээхээр дэмжигдлээ.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yam ni baij bolno apparat ni muudaa muu altantsetseg geh met yos surtahuungui humuus ajilladag ni haramsaltai
2014-10-08
жагаа:
гончигдорж дандаа ард түмнийхээ эсрэг байх юм энэ луиварчинг төрөөс зайлуулах цаг нь болжээ
2014-10-08
зочин:
арай л биш ээ. энэ яам, сайд нь юу хийдэг юм бэ. энэ тэндэхийн арга хэмжээнд очоод тэнэг юмаа ярьж явах юм даа. сайд ч гэж хэлэхэд ичмээр
2014-10-08
zorig:
uur hiih ajil bdgui ymu.denduu ymaa
2014-10-07
хотынх:
яам нь бгээ?! оунгэрэл гэж шизоог зайлуулаачээ?!?
2014-10-07
hhjjjj:
yagaad tamirchid oorsdiin zardlaaraa or zeel tavin baij temtseend ywj bainaa .vneheer emgenel shvv. icheerei
2014-10-07
bold :
erguu tolgoinuud iim yam baih heregui dee ter oyungerel gurweliin yas yarihaas uur yu hiisen um we gadnaas hugshin nuhur daguulj irsenees uur um hiigeegui ter gurweliin yasiig idej tamirchid huch tenhee orohgui hiih ajlaa medehgui bna ogtsoruulah yostoi
2014-10-07